КОМПАНИЙН эрх зүйн хүрээнд:
- Эм зүй, худалдаа, уул уурхайн болон харилцаа холбооны салбарт гадаад компани болон гадаадын хөрөнгө хөрөнгө оруулалттай хэд хэдэн компани Монголд төлөөлөгчийн газруудаа бүртгүүлэхэд нь туслалцаа үзүүлж зөвлөгөө өгсөн.
- Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хуваах эсхүл шилжүүлэхтэй холбогдсон Компанийн дүрмийг шинэчлэхэд зөвлөгөө өгсөн.
- Харилцаа холбооны салбар дахь дэлхийн хамгийн том компани Монголд контентийн үйлчилгээнд суурилан сүлжээгээ эхлүүлэхэд зөвлөгөө өгсөн.
- Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газарт тодорхой үйлчилгээ үзүүлэх өндөр үнэлгээтэй үйлчилгээний гэрээний талаар зөвлөгөө өгсөн
- Аж ахуйн нэгжийн үйлчлүүлэгчдэд хөдөлмөрийн гэрээ цуцлахтай холбоотой маргаанд зуучлагчаар оролцож амжилттай төлөөлж, туслалцаа үзүүлсэн.
- Монгол дах оюуны өмчийн эрхийн хамгаалалт болон түүний журмын талаар Penaten, Procter & Gamble зэрэг олон улсын хэрэглээний брэндүүдэд зөвлөгөө өгсөн.
- Харилцаа холбооны салбар дахь томоохон компаниудын нэр ZTE – ын авилгын эсрэг бодлогын талаар зөвлөгөө өгсөн.
- Компанийн бүртгэл, татварын орчин болон холбогдох тусгай зөвшөөрөл зэрэг Компанийн асуудлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөлд зөвлөгөө өгсөн.
- Гадаадын лабораторийн үйл ажиллагааг нь түр зогсоосонтой холбоотой асуудлаар Улсын Мэргэжлийн хяналтын газартай харилцахад нь зөвлөгөө өгсөн.
- Тамхи үйлдвэрлэгч томоохон компанид жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах болон Монголын Гаалийн байгууллагатай харилцахад нь зөвлөгөө өгсөн.
- Уул уурхай, эм зүй, харилцаа холбоо болон мэдээллийн нууцлалын талаар үйлчлүүлэгч компанидаа зөвлөгөө өгсөн.
- Олон улсын эмийн үйлдвэрийн компанид Монгол дахь сонирхлын зөрчилтэй хэлцэл болон авилгалаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн.
- Гадаадын барилгын компанид Монголд гадаадын ажиллах хүчийг ажиллуулах хувь хэмжээ болон холбогдох тусгай зөвшөөрлийн талаар зөвлөгөө өгсөн.
- Монгол Улсад такси үйлчилгээний платформ ажиллуулах тусгай зөвшөөрлийн талаар зөвлөгөө өгсөн.
- Дэлхийн хамгийн том био-эм зүйн компаниудын нэг Pfizer Inc компанид Монголын эмийн зар сурталчилгааны хууль, журмын талаар зөвлөгөө өгсөн.
АРИЛЖААНЫ эрх зүйн хүрээнд:
- Монгол Улсын Иргэний нисэхийн байгууллага болон Олон улсын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгчийн хоорондын байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээнд зөвлөгөө өгсөн.
- Procter&Gamble болон түүний орон нутгийн компани хоорондын байгуулсан дистербьютерийн гэрээ болон түүний хавсралтуудад зөвлөгөө өгсөн.
- Харилцаа холбооны томоохон компани болон түүний орон нутгийн үйлчилгээ үзүүлэгч компани хоорондын өр шилжүүлэх хэлцэлийн талаар зөвлөгөө өгсөн.
- Олон улсын эмийн үйлдвэрийн компани болон эмнэлэг хоорондын сургалтын хангамж болон эмийн талаар хандивын гэрээнд зөвлөгөө өгсөн.
Компанийг НЭГДЭХ & НИЙЛЭХ үйл явцын хүрээнд:
- Гадаадын шинэ хувь эзэмшигч Хонг Конгийн хөрөнгө оруулалттай компанийн хувьцааг худалдах – худалдан авах хэлцэлд зөвлөгөө өгсөн мөн Улсын бүртгэлийн байгууллагад тус асуудлыг бүртгүүлэхэд туслалцаа үзүүлсэн. Шинэ хөрөнгө оруулагчид холбогдох зөвшөөрлийг олж авахад туслалцаа үзүүлсэн.
- Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргаж байгаа уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хууль зүйн дүгнэлт бэлтгэхэд зөвлөгөө өгсөн.
- Монгол дахь гадаадын хөрөнгө оруулагчид техногенийн эрдсийн тогтцыг агуулсан зэсийн төслийн талаар зөвөлгөө өгсөн
Партнер, Өмгөөллийн Абсолют Адвокатс ХХН, ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Монгол дахь салбар
Ulaanbaatar, Монгол