29.03.2021

Монголд бизнес эрхлэх нь - 2021

Бизнесийн орчин

Монгол улс байгалийн асар их нөөц, хөдөө аж ахуйн өргөн боломжтой төдийгүй Азийн томоохон зах зээлд ойрхон байдаг тул дунд болон урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оруулах таатай орчин болдог. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2020 оны байдлаар 16.20 тэрбум ам доллар байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн 0.02 хувь юм.  Монгол Улсын ДНБ нь 1981 оноос 2018 он хүртэл дунджаар 4,44 тэрбум доллар байсан бөгөөд 2018 онд хамгийн өндөр хувь буюу 13,01 тэрбум доллар хүрч эсрэгээрээ 1993 онд 0.77 тэрбум доллар болсон нь хамгийн доод үзүүлэлт болсон.

  • Монголд олон төрлийн өсөн нэмэгдэж буй зах зээл бий;
  • Технологийн инновацийн төв;
  • Нэмүү өртгийн боловсруулалтыг хийж болохуйц ашигт малтмалын томоохон бааз;
  • Хөгжиж буй аж үйлдвэр болон дэд бүтэцтэй;
  • Хамгийн том хоёр эдийн засаг болох ОХУ болон БНХАУ хоорондын гүүр;
  • Залуу, өндөр боловсролтой хүн ам;
  • Хувийн сектор ба хувьчлал /төрийн гол хөрөнгийг хувьчлах, Монголын конгломерат болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Монголын хөрөнгийн бирж дээр гарах;
  • Төр хувийн хэвшлийн түншлэл болон дэд бүтцийн шинэчлэл;
  • Хууль дээдлэх ёс & хууль тогтоомж, зохицуулалтын чанар, ил тод байдал;
  • Хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус баталгаа олгох;
  • Ирээдүйтэй мега, томоохон төслүүд;
  • Хөгжиж буй харилцаа холбоо болон мэдээллийн технологийн салбар зэрэг нь Монгол Улсын онцлог буюу давуу талууд юм.

Олон улсын хүрээ: Монгол Улс нь хоёр талт болон олон талт гэрээнүүдийг гадаад улсуудтай байгуулахаар тууштай хэлэлцэж байгаа бөгөөд бүс нутгийн интеграцын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Өнөөгийн байдлаар Монгол Улс 43 улстай гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, 26 улстай давхар татварын хэлэлцээр байгуулаад байна. Түүнчлэн Монгол Улс нь Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийг үүсгэн байгуулах Сөүлийн конвенц болон Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх Ваншингтоны конвенцийн гишүүн улс юм.  2014 оны 4 дүгээр сард Худалдаа болон хөгжлийн талаарх Нэгдсэн Үндэсний Байгууллагын хуралдаанд (НҮБ-ийн ХХХ) Монгол улс өөрийн хөрөнгө оруулалтын бодлого болон хуулиа танилцуулсан.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com  болон Хуульч Т.Буянжаргал btungalag@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: