Нийслэлийн (Улаанбаатар хотын) хэмжээнд 2021 оны 01 дүгээр сарын 11 –ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31 –ний өдрийг хүртэл гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, дараах салбар чиглэлээс бусад бүх төрлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний үйл ажиллагааг нээлээ (Нийслэлийн засаг даргын A/06 тоот захирамж):
1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/, засвар
2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал, зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт
3. Бүх төрлийн баар
4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ
6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб, биллярд/
7. Саун, бассейн
8. Шашны зан үйл /гандан, сүм, хийд, мөргөлийн газрууд/
9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ
10. Үсчин, гоо сайхан, хумс засал
11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв
12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал
13. Явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг
14. Нийтийн халуун ус
15. Дуудлагаар гэр цэвэрлэх үйлчилгээ
16. Дүрс бичлэг
17. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийг сургалт
Харин цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг болон цанын баазын үйл ажиллагааг 2021 оны 01 дүгээр сарын 18 –ны өдрөөс эхлэн нээж байна. Эдгээрээс бусад худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 07:00-22:00 цагийн хооронд явуулах бөгөөд халдвар хамгааллын зааврыг баримтлан ажиллана. Мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд “Иргэдийн зорчих хөдөлгөөний мэдээллийг QR код ашиглан бүртгэх систем” –ийг дагаж мөрдөх үүрэгтэй. Хотоос гарах хөдөлгөөний хувьд, хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэнд, мал, амьтны өвс тэжээл тээвэрлэх, оршуулгын үйл ажиллагаанд оролцох тохиолдолд PCR шинжилгээний үр дүнд үндэслэн гаргана.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.