)
  • Тамхин бус, никотин агуулсан бүтээгдэхүүний импортын талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Импортын гэрээ, үйлчилгээ үзүүлэх гэрээ, худалдах-худалдан авах гэрээ, нийлүүлэлтийн гэрээ зэрэг төрөл бүрийн гэрээний төсөл бэлтгэх, хянах, засварлах;
  • Барьцааны зүйлийн бүртгэл, эскроу данс, дампуурлын хэрэг, татан буулгах ажиллагаа, эцсийн өмчлөгчийн бүртгэл, татварын асуудал, газар ашиглалт, хувьцаа шилжүүлэх зэрэг аливаа асуудлаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Мэдээлэл хамгаалалтай холбоотой аливаа баримт бичиг хянах, засварлах;
  • Монгол Улсад бизнес эрхлэхэд тохиромжтой хуулийн этгээдийн хэлбэр, гол татвар болон компанийг санхүүжүүлэх хэлбэрийн талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Ажил олгогчийн хариуцлага, тоног төхөөрөмж, эрүүл мэндийн даатгал, мэргэжлийн хариуцлагын даатгал зэрэг аливаа даатгалын гэрээг хянах, засварлах;
  • Гадаад ажилтанд виз, хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Монгол Улсын Төмөр замын тээврийн эрх зүйн зохицуулалтын хураангуй; Татварын харилцан тохирох журам; Блокчэйнийн эрх зүйн зохицуулалт; Барьцаат хэлцэл,хөдлөх хөрөнгийн барьцааны асуудал; Компани худалдан авах, нэгдэх тухай Монгол Улсын эрх зүйн зохицуулалт; Үнэт цаасыг нийтэд санал болгох, худалдах эрх зүйн зохицуулалт; Хувийн мэдээлэл хамгаалах тухай шинэ хууль; Хуулийн этгээдийг татан буулгах үйл ажиллагаа; Монгол Улсын эрүүл мэндийн салбар дахь зар сурталчилгаа; Франчайзийн эрх зүйн зохицуулалт зэрэг хууль эрх зүйн мэдээ, нийтлэл бэлтгэх;
  • Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай компанийг татан буулгах ажиллагааны талаар хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх, ажиллагаанд оролцох;
  • ЕСБХБ –ны даалгаврын дагуу Монгол Улсын Компанийн засаглалын талаар судалгаа хийж, үнэлгээний тайланг бэлтгэх;
  • Үл эвдэх сорил, барилгын ажлын зөвшөөрөл, рентген аппарат, тоног төхөөрөмж ашиглах зөвшөөрөл зэрэг аливаа тусгай болон энгийн зөвшөөрөл авах талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Монгол Улсад гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар, охин компанийг байгуулах;
  • Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани зэрэг аливаа хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг боловсруулах;
  • Монгол Улсад татварын зорилгоор төлөөний газар /“ТГ”/ байгуулах шийдвэрийн төсөл боловсруулах, ТГ –ыг татвар төлөгчөөр бүртгүүлэх;
  • Монгол Улсад мобайл ТВ шинээр нэвтрүүлэхтэй холбогдуулан контентэд тавигдах хязгаарлалт, зохиогчийн эрхийн талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Компанийг татан буулгах ажиллагааг цуцлах, дахин хөрөнгөжүүлэх талаар хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;
  • Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний загвар зэрэг хүний нөөцийн баримт бичгийг шинэ Хөдөлмөрийн тухай хууль (2021) –д нийцүүлэн шинэчлэх;
  • Компани худалдан авах, нэгдэх төслүүд дээр холбогдох компанид хууль зүйн магадлан дүгнэлт гаргах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.