Н у у ц л а л ы н   б о д л о г о   б а   c o o k i e s  

Грата Интернейшнл-д таны итгэлцэл хамгийн чухал тул нууцлал болон таны хувийн мэдээллийн халдашгүй байдлыг хангах дээр онцгойлон анхаардаг.

Грата Интернейшнл нь танаас цуглуулсан мэдээллийг хамгаалах үүднээс дэвшилтэт аргуудыг ашигладаг. Бид хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, хадгалах, шилжүүлэх, устгах талаар тайлбарласан нууцлалын бодлогыг танд танилцуулж байна.

Нууцлалын бодлогод дараах нөхцлүүд болон тодорхойлолтыг ашиглана:

  • "Грата Интернешнл Холбоо" (цаашид ‘’Грата Интернешнл’’ гэх) нь ‘’Грата интернешнл’’ болон ‘’Грата ’’ гэх нэг брэнд нэрийн дор хуулийн үйлчилгээг үзүүлэх бие даасан хуулийн фирмүүд (цаашид ‘’гишүүн’’гэх)-ийн олон улсын сүлжээ юм.
  • "Хувийн мэдээлэл" – гэдэг нь цахим, цаасан болон бусад биет мэдээллийн хэрэгсэлд бүртгэгдсэн, тэдгээрийн үндсэн дээр тодорхойлогдсон хувийн мэдээлэлтэй холбоотой мэдээлэл байна. Хувийн мэдээлэлд нэр, регистрийн дугаар, оршин суугаа газар эсхүл байршил, онлайн таних тэмдэг, и-мэйл хаяг, утасны дугаар, гар утасны дугаар,хаяг болон хувийн мэдээлэлтэй холбоотой бусад мэдээлэл юм;
  • "Сэдэв"- хувийн мэдээллийн эзэн болох  хувь хүнийг хэлнэ;
  • "Компани"- Грата интернешнлтэй хамтран ажилладаг болон үйлчилгээ үзүүлэх боломжтой хувь хүн, хуулийн этгээд, төрийн болон төрийн бус байгууллага зэргийг хэлнэ;
  • "Компанитай хамааралтай этгээд"- Компаний үүсгэн байгуулагч, түүний ажилтан, эсхүл иргэний хуулийн дагуу хөлсөлсөн эсхүл ажиллуулж буй хувь хүн түүнчлэн Компанитай харилцдаг эсхүл харилцаж болзошгүй бусад хүнийг хэлнэ;
  • “Хувийн мэдээлэл цуглуулах“- хувийн мэдээллийг олж авахад чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ;
  • “Хувийн мэдээллийг боловсруулах” - хувийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, системчлэх, бүтэцжүүлэх, хадгалах, өөрчлөх, нэмэх, ашиглах, хянах, хуваарилах, бусад хэлбэрээр шилжүүлэх, хувьчлах, сэргээх, бүлэглэх, нэгтгэх, хаах, устгах үйл ажиллагааг хэлнэ;
  • “Холбогдох хууль” - хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах ажлыг эрх зүйн хүрээнд зохицуулдаг  тухайн улсын нутаг дэвсгэр дээр үйлчилж буй хуулийг хэлнэ.

ГРАТА Интернэшнл нь хувийн мэдээллийг дараах эх сурвалжаас цуглуулна:

  • ГРАТА Интернэшнл байгууллагын төлөөлөгчид шууд эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан аман хэлбэрээр, цаасаар, цахим баримт бичиг, цахим мессеж, ГРАТА Интернэшнл ( gratanet.com) албан ёсны вэбсайтад байрлуулсан санал хүсэлтийн маягтаар болон бусад хэлбэрээр өгөх хувийн мэдээлэл;
  • ГРАТА Интернэшнл байгууллагын төлөөлөгчид шууд эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан аман хэлбэрээр, цаасаар, цахим баримт бичиг, цахим мессеж, ГРАТА Интернэшнл ( gratanet.com) албан ёсны вэбсайтад байрлуулсан санал хүсэлтийн маягтаар болон бусад хэлбэрээр компаний төлөөлөгчдийн өгөх мэдээлэл;
  • Cookie ашиглан интернэт дэх субъектын үйл ажиллагааг хянах;
  • Олон нийтийн нээлттэй эх сурвалж;
  • төрийн мэдээллийн системээс холбогдох хуульд заасан журам, нөхцөлийн дагуу олж авсан мэдээлэл тус тус багтана.

ГРАТА Интернэшнл нь тодорхой асуудлаар дараах зорилгоор хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулдаг:

  • ГРАТА Интернэшнл-ийн үйлчилгээний тухай мэдээлэл, үйлчилгээ үзүүлэх нөхцөл тухайлбал бизнес санал, ГРАТА Интернэшнл-ийн оролцоотойгоор зохион байгуулагдсан семинар, бусад арга хэмжээнд оролцох урилга зэргийн тухай мэдээлэл өгөх;
  • Компаний эрх ашигт нөлөөлэхүйц гэж ГРАТА Интернэшнл-ийн үзэж буй хууль тогтоомжид гарсан өөрчлөлт, түүнийг хэрэгжүүлэх практик чиг хандлагын талаархи мэдээлэл, түүнчлэн эрх зүйн чиглэлээр гарсан нийтлэл, тойм, бусад мэдээлэл болон эрдэм шинжилгээний материал авах;
  • Компаний эрх ашигт нөлөөлэхүйц гэж ГРАТА Интернэшнл-ийн үзэж буй ГРАТА Интернэшнл -ийн үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл болон бусад мэдээллийг өгөх;
  • Компани болон/эсхүл Компаний хамаарал этгээдэд үйлчилгээ үзүүлэх;
  • Компани (Компаний хамаарал этгээдэд)-д үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой эсхүл Компани (Компаний хамаарал этгээдэд)-тэй хамтран ажиллах зорилгоор хэлэлцээ хийх;
  • Компани болон/эсхүл Компаний хамаарал этгээдэд ГРАТА Интернэшнл-ийн үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулах;
  • Холбогдох хуулиар тогтоосон зорилгоор, тухайлбал, хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахад холбогдох хуульд заасан оролцогчийн үүргийг биелүүлэх шаардлагатай бол хууль хэрэгжүүлэгч байгууллага, шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор тус тус цуглуулна.

Шаардлагатай тохиолдолд хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах ажиллагааг тухайн хүний зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэнэ:

  • Тухайн хүн болон гишүүн хооронд байгуулсан гэрээг биелүүлэх эсхүл Тухайн хүний хүсэлтээр хэрвээ гишүүн нь гэрээ байгуулахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авах;
  • Хуульд заасан ГРАТА Интернэшнл-ийн үүргээ биелүүлэх;
  • Тухайн хүн эсхүл бусад хүний үндсэн ашиг сонирхлыг хамгаалах;
  • ГРАТА Интернэшнл эсхүл бусад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, түүний дотор хууль сахиулах байгууллага, шүүх болон шийдвэр гүйцэтгэлийн зорилгоор;
  • Холбогдох хуулиар зохицуулагдсан бусад тохиолдолд тус тус гүйцэтгэнэ.

Тухайн хүний  зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг холбогдох хууль тогтоомжоор зөвшөөрсөн тохиолдолд Тухайн хүн нь  үүссэн нөхцөл байдлыг үндэслэн Грата Интернэшнл нь түүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг хамгаалах хууль ёсны эрхийг олж авах хүртэл хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг түдгэлзүүлэхийг хүсэх эрхтэй.

Автоматжуулалтын хэрэгслийг ашиглан хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулахыг зөвшөөрдөг.

Хувийн мэдээллийг дамжуулах:

Грата Интернэшнлийн нэг хэсэг болох хувь хүн, хуулийн этгээд, салбар төлөөлөгчийн газраас нууцлалын бодлогын дагуу боловсруулагдсан хувийн мэдээлэл нь Грата Интернэшнлийн нэг хэсэг бөгөөд аль ч муж, улсад байрладаг хувь хүн, хуулийн этгээд, салбар төлөөлөгчийн газарт шилжүүлэх боломжтой.

Грата Интернэшнлийн нэг хэсэг болох хувь хүн, хуулийн этгээд, салбар төлөөлөгчийн газраас энэхүү нууцлалын бодлогын дагуу боловсруулсан хувийн мэдээллийг холбогдох улсын хууль, тогтоомжийн дагуу бусад этгээдэд шилжүүлэх боломжтой.

Субьект нь GRATA International-аас хувийн мэдээллийг шилжүүлэх боломжтой сонирхлын улс дахь хувийн мэдээллийг хамгаалах талаархи зохицуулалтын эрх зүйн акт, корпорацийн дүрэм, бусад актуудын хуулбарыг хүсэлт гаргаж info@gratanet.com хаягаар илгээнэ үү.

Хувийн мэдээллийг хил нэвтрүүлэн дамжуулах:

ГРАТА Интернэшнл нь шүүх болон арбитрын байгууллагын шийдвэрээр мөн гуравдагч улсын төрийн байгууллага болон олон улсын байгууллагын аливаа шийдвэрээр хувийн мэдээллийг бусад улс, мужийн нутаг дэвсгэрт шилжүүлж болно. Хэрэв /1/ энэхүү шийдвэр нь хууль тогтоомжийн дагуу тухайлбал олон улсын гэрээний дагуу заавар биелэгдэх шинжтэй бол  эсхүл  Холбогдох хуулийн дагуу тухайн дамжуулалт нь зөвшөөрөгдөх ч хуулийн дагуу зохих шалгуурыг хангана.

Грата Интернешнл нь энэхүү нууцлалын бодлогын 3-т заасан зорилгоор хувийн мэдээллийг дараах тохиолдолд гадны улс руу дамжуулж болно:

  • Тухайн хүний хүсэлтийн дагуу гэрээ биелүүлэх, эсхүл гэрээ байгуулахаас өмнөх арга хэмжээ, түүнчлэн тухайн хүний ашиг сонирхолд нийцүүлэн гэрээ байгуулах эсхүл түүний гүйцэтгэлийг хангахын тулд хувийн мэдээллийг дамжуулах шаардлагатай бол;
  • Тухайн хүний эрх ашгийг хамгаалахаар нэхэмжлэл гаргах эсхүл албан бичиг гаргах тохиолдолд хувийн мэдээллийг дамжуулах шаардлагатай бол;
  • Тухайн хүн нь зөвшөөрлөө биечлэн эсхүл эрх зүйн хувьд өгөх боломжгүй байгаа тохиолдолд тухайн хүний эрх ашгийг хамгаалахын тулд хувийн мэдээллийг дамжуулах шаардлагатай бол;
  • Европын холбооны хуульд заасан нөхцөлд Европын холбооны нээлттэй бүртгэлээс хувийн мэдээллийг хязгааргүй тооны хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор шилжүүлэх боломжтой.

Грата Интернешнл нь хувийн мэдээллийг тухайн хүнд мэдээллийг дамжуулах нь ямар эрсдэлтэй болохыг түүнд мэдэгдэж, зөвшөөрөл авсны дараа гадны улс рүү шилжүүлнэ.

Хувийн мэдээлэл хадгалах:

Энэхүү нууцлалын бодлогын дагуу тодорхой зорилгоор Грата Интернешнл нь цуглуулж, боловсруулсан хувийн мэдээллийг тодорхой хугацаанд хадгалж, боловсруулна.

Грата Интернешнл-д Хувийн мэдээлэл хадгалах үйлчилгээг  үзүүлж буй Грата Интернешнл эсхүл хувь хүн нь энэхүү нууцлалын бодлогын дагуу тодорхой хугацаанд мэдээллийг хадгална.

Хувийн мэдээллийн эзэн нь дараах эрхтэй:

Тухайн хүн нь мэдээллийг цуглуулах / боловсруулах зөвшөөрлийг хүссэн үедээ цуцлах, сэргээх тухай мэдээллийг info@gratanet.com и-мэйл  хаягаар хэдийд ч мэдэгдэх эрхтэй. Тухайн зөвшөөрлийг цуцлах мэдэгдэл нь Грата Интернешнл тухайн цуцлах мэдэгдлийг хүлээн авахаас өмнөх Хувийн мэдээллийг боловсруулсан нь хууль бусад тооцогдохгүй.

Тухайн этгээд Грата Интернэшнлээс нууцлалын бодлогын дагуу цуглуулсан түүний хувийн мэдээлэлд нэвтрэх, түүнийг устгах, ашиглалтыг хязгаарлах, ашиглахыг хориглох  зэргийг шаардах эрхтэй.  Энэхүү эрхээ хэрэгжүүлэхийн тулд info@gratanet.com хаягаар холбогдоорой. Энэхүү эрхийг хэрэгжүүлэхийн тулд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж болохгүй.

Тухайн этгээд Грата Интернэшнлийн үйл ажиллагаа болон үйлдэл, эс үйлдэхүйг холбогдох эрх бүхий байгууллага болон Европын холбооны нутаг дэвсгэр дээр байгуулсан Хяналтын байгууллагын холбогдох хуулиар тогтоосон журмын дагуу давж заалдах эрхтэй

Нууц мэдээлэл:

Арьс өнгө, үндэс угсаа, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг эсвэл бусад аливаа итгэл үнэмшил, эмнэлгийн, генетикийн эсвэл биометрийн өгөгдөл, эрүүгийн хариуцлага, бизнес зэрэг аливаа хувийн нууц мэдээллийг бидэнд дамжуулахгүй байхыг таниас хүсч байна.

Насанд хүрээгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах:

Грата Интернэшнл байгууллагын гишүүний үйлчилгээг ашигласнаар та 16 болон түүнээс дээш настай гэдгээ батлах шаардлагатай.

Бид хүүхдийн хувийн нууцыг хүндэтгэдэг бөгөөд 16-с доош насны хүүхдийн хувийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр авахгүй, ашиглахгүй эсхүл бусдад задруулахгүй.

Хэрэв Грата Интернэшнл-ээс өгсөн буюу цуглуулсан мэдээлэл нь эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулсан хүүхдийн хувийн мэдээлэл мөн бол бид тэр мэдээллийг устгах арга хэмжээг даруй авах болно.

Грата Интернэшнл нь Хувийн мэдээллийг боловсруулсны үр дүнд асуудлаар учирсан хохирол тухайлбал хэрвээ энэхүү хувийн мэдээлэл боловсруулалт нь холбогдох хуульд заасан үндэслэл, журам, шаардлагыг зөрчөөгүй бол тухайн хувийн мэдээллийн дагуу боловсруулалтын үйл ажиллагаа хийсний улмаас учирсан хохирлыг хариуцахгүй.

Нууцлалын бодлогын өөрчлөлт

Энэхүү нууцлалын бодлого нь Грата Интернэшнлийн (www.gratanet.com) веб-сайт дээр нийтлэгдсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр болсон бөгөөд энэхүү Нууцлалын бодлогын өмнөх хувилбарууд тус нууцлалын бодлого нийтлэгдсэнээс хойш хүчин төгөлдөр бус байна. Цаашид Нууцлалын бодлогод оруулах өөрчлөлтийг манай вэб хуудас болох www.gratanet.com дээр байрлуулж нийтлэх болно.

Грата Интернэшнл нь энэхүү нууцлалын бодлогын дагуу цуглуулсан Хувийн мэдээлэлтэй хянамгай харьцаж, холбогдох хууль тогтоомжийн шаардлагын дагуу тэдгээрийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах талаар хүчин чармайлт гарган ажилладаг. Үүнээс гадна Хувийн мэдээллийг хамгаалах, аюулгүй байдлын програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шилдэг үйлчилгээ үзүүлэгч компаниуд үзүүлдэг.

Хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой асуудлаар та info@gratanet.com, it@gratanet.com хаягаар бидэнтэй холбоо барьж болно.

Cookies бодлого:

Энэхүү Cookie бодлого нь Грата Интернешнлийн веб-сайт дээрх таны үйл ажиллагааг хянах зорилгоор ‘Cookie’ технологи болон бусад хянах технологийг ашиглах талаар зохицуулна.

Cookies файл гэдэг нь жижиг хэмжээний мэдээлэлтэй файлууд ба энэ нь вэбсайтаас танай цахим хөтөч (браузер) рүү илгээгдэх ба таны төхөөрөмж дээр хадгалагдах болно. Cookies нь таны сонголтыг сануулахад ашиглагдах ба онлайн үйлчилгээг тохируулна.   

Cookies бодлого нь дараах мэдээллийг хадгална:

  • Cookie мэдээлэл хянах.
  • Яагаад бид Cookie ашигладаг вэ.
  • Бидний ашигладаг Сookies-ийн жишээ.
  • Хэрхэн Cookie-г идэвхгүй болгох вэ.
  • Холбоо барих мэдээлэл.

Таны хувийн мэдээллийг хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай Нууцын бодлогыг уншина уу

Хянах болон Cookies өгөгдөл:

Cookies нь үл мэдэгдэх өвөрмөц танигчийг агуулсан жижиг мэдээллийн файлууд юм. Cookies веб-сайтнаас таны интернэт хөтөчрүү (браузер) илгээж,    таны төхөөрөмж дээр хадгалагдана. Тэд таны онлайн үйлчилгээний тохиргоог санахад ашиглагддаг. Cookies болон тэдгээрийн хэрхэн ажилладаг талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.allaboutcookies.org/ сайтаас авах боломжтой.  Грата Интернешнл нь All about Cookies.org веб-сайттай ямар нэгэн холбоогүй тул энэхүү веб-сайтын асуудлаар хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Бид Cookies-ийг шошго, скрилт, пиксел зэрэг хяналтын технологийг ашиглан мэдээлэл цуглуулах, хянах, мөн үйлчилгээгээ сайжруулах зорилгоор ашигладаг.

Дээрх технологи нь зөвхөн манай веб-сайтад онлайн хэлбэрээр өгөх таны зөвшөөрөлтэйгөөр ашиглагдана.

Яагаад бид cookies ашигладаг вэ:

  • Веб-сайтад навигац хийх;
  • Үйлчилгээг сайжруулахын тулд мэдээллийн шинжилгээ хийх;
  • Манай веб-сайтын ашиглалтын талаарх статистик мэдээлэл гаргах;
  • Алдааг олох болон түүнийг засварлах зорилгоор;
  • Бусадтай агуулга хуваалцах боломж;
  • Веб-сайт болон дижитал үйлчилгээг ашиглалтыг сайжруулах.

Бидний ашиглах cookies-ийн жишээнүүд

  • Session

Cookies гэдэг нь түр зуурын Cookies ба таны интернет хөтөчийг (browser) хаах үед

  • арилгадаг.
  • Preference cookies нь таны сонголт, тухайлбал хэлний тохиргоо болон бусад тохиргоонуудыг санадаг.
  • Targeted Cookies нь веб-сайт танд зориулсан зар суртачилгааг илгээх боломжыг олгоно.

Cookies-ийг хэрхэн идэвхигүй болгох вэ?

Та Cookies өгөгдсөн холбоос доторх татгалзсан эсхүл өөрийн интернэт хөтөчид (browser)  дээрх тохиргоог ашиглан идэвхигүй болгож болно:

Cookie идэвхигүй болгосноор тухайн веб-сайт зөв ажиллах байж болно.

Google Analytics

Бид Google Analytics веб-сайтыг ашиглан веб-сайтын ашиглалтын тухай статистик мэдээллийг цуглуулдаг. Энэхүү үйлчилгээ нь Cookie ашиглан таны байршил, IP хаяг, төхөөрөмж, хөтөчийн талаарх мэдээлэл мөн веб-сайттай харилцах зэрэг мэдээллийг цуглуулдаг.

Энэхүү мэдээлэл нь таны сонирхол, хүсэл сонирхолд нийцүүлэн хамгийн их нийцтэй байдлыг хангахад тусалж, сайтын ачаалал, хуудсыг үзсэн статистик мэдээлэл авахад тусална. Цуглуулсан бүх мэдээлэл нь зөвхөн сайтын ашиглалтыг хангахаас гадна мэдээлэл өгөх арга замыг сайжруулах зорилготой юм.

Та ижил нэр бүхий хөтөчийн өргөтгөлийг суулган Google Analytics-ийн мэдээлэл хянах хандалтыг идэвхгүй болгож болно. Google-ийн нууцлалын бодлогын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Google-ийн Нууцлал, үйлчилгээний нөхцлийн вэбсайт https://policies.google.com/privacy?hl=en - аас авна уу.

Гуравдагч сайтууд

Энэхүү веб-сайт нь гуравдагч веб-сайтын холбоосыг агуулж болно. Гуравдагч талын сайтуудын интернетийн үйл ажиллагааг хянах технологийг ашиглахад Грата Интернешнл ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Cookies бодлогын өөрчлөлт

Энэхүү Cookies бодлогод орсон бүх өөрчлөлтийг энэ хуудсанд нэн даруй хэвлэнэ.

Хэрхэн бидэнтэй холбоо барих вэ ?

Cookie бодлогын талаар асуулт, тулгарч буй хүндрэлийг   info@gratanet.com ,  it@gratanet.com и-мэйл хаягуудаар явуулна уу.