Салбарын жагсаалт

ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн стратеги төлөвлөгөөний цаашдын алхам болох Евразийн бүс нутагт үйл ажиллагааны хүрээгээ тэлэх, Монгол дахь төлөөлөгчийн үйл ажиллагааг Улаанбаатар хот дахь томоохон салбар болгон өргөжүүлэх хүрээнд 2017 оны 10 сарын 13 –ны өдөр ГРАТА Интернэшнл Монголиа хуулийн фирмтэй “Хамтран Ажиллах Харилцан Ойлголцлын Санамж Бичиг” байгуулсан. Тус хуулийн фирмийн партнер, гүйцэтгэх захирал В.Болормаа нь Санамж бичиг байгуулахаас өмнө 5 жилийн хугацаанд ГРАТА Интернэшнлийн Монгол дахь төлөөөлөгчөөр ажиллаж байв. Мөн хуулийн фирм нь 2021 оны 1 сарын 1 –ний өдрөөс ГРАТА –н барааны тэмдэг ашиглах лицензийн гэрээ байгуулж, ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн нэгтгэсэн салбараар ажиллах болсон.

ГРАТА Интернэшнл Монголиа ХХН нь харьцангуй шинэ, хурдацтай хөгжиж буй хуулийн фирм бөгөөд сүүлийн 4 жилийн турш гадаад болон дотоодын үйлчлүүлэгчдэд банк, санхүү, уул уурхай, газрын тос, эм зүй, эрүүл мэнд, технологи, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, худалдаа болон тээвэр зэрэг салбар, чиглэлийн дагуу хууль зүйн цогц үйлчилгээ үзүүлж байна. Бид үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн боломжит үнэ, уян хатан нөхцлөөр чанартай үйлчилгээг тохирсон хугацаанд хүргэдэг.

Манай хуулийн фирм Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй цөөхөн олон улсын хуулийн фирмийн нэг бөгөөд үйлчлүүлэгч ГРАТА –н дэлхийн 20 улсад (үүнд: Төв Азийн бүсийн болон Швейцарь, Турк, ОХУ зэрэг Европын орнууд) байрлах аль нэг салбарын үйлчлүүлэгч болсноор бусад бүх салбарын үйлчлүүлэгч болдог.

ГРАТА Интернэшнл Монголиа хуулийн фирмийн баг дотоод болон гадаадын нэр хүнд бүхий их сургуулиудад зэрэг хамгаалсан, Англи, Орос болон Монгол хэлээр чөлөөтэй харилцах чадвартай гишүүдээс бүрддэг тул үйлчлүүлэгчидтэй харилцахад аливаа саад бэрхшээлгүй байдаг.

Монгол салбарын сүүлийн үед хүртсэн шагнал, урамшуулал

  • Дэлхийн Банк Группээс “Эмэгтэйчүүд, Бизнес ба Эрх Зүй 2019” –д оруулсан хувь нэмрийг үнэлэн талархлын гэрчилгээ;
  • Дэлхийн Банк Группээс “Дэлхийн Банк Жишиг Дэд Бүтэц 2020” –д оруулсан хувь нэмрийг үнэлэн талархлын гэрчилгээ;
  • Дэлхийн Шударга Ёсны төслөөс “Хуулийн Засаглалын Индекс 2020” –д оруулсан хувь нэмрийг үнэлэн талархлын гэрчилгээ.

Зөвлөмж

Бусад шагнал & зэрэглэл
IFLR 1000, Tier 3, 2019
IFLR 1000, Tier 3, 2019
Б а г а а  
б ү р д ү ү л э х  
Төслийн амжилтын гол хүчин зүйлийн нэг нь мэргэжлийн багийн оролцоо юм
  • сонголтуудаас нэгийг сонгоно уу

Газрын зураг харах