)
  • Үйлчилгээ үзүүлэх, Түрээс, Хөдөлмөр, Худалдах, худалдан авах, Нягтлан бодох бүртгэл, Хамтран ажиллах гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журам зэрэг олон төрлийн гэрээнүүдийг хуульд нийцүүлэн хянаж, засварласан.
  • Компанийн дотоод бодлого, журам, тушаал болон бусад хууль эрх зүйн төрөл бүрийн баримт бичгүүдийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хянаж, засварласан.
  • Монгол Улсын Зөвшөөрлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай, Нийгмийн даатгалын тухай, Ашигт малтмалын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хууль зүйн мэдээ бэлтгэсэн.
  • Татвар, оюуны өмч, авлигын эсрэг хуулийн зохицуулалт болон гаальтай холбоотой асуудлаар хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгч ажилласан.
  • Хувьцааны эрх худалдан авах, шилжүүлэх, түүний эрх эрх зүйн зохицуулалтыг судлан хууль зүйн зөвлөгөө өгсөн.
  • Төлөөлөгчийн газар, Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулах талаар компаниудад хууль зүйн туслалцаа үзүүлсэн.
  • Гадаадын иргэнд оршин суух зөвшөөрөл авах хүсэлтийн талаар компаниудад зөвлөгөө өгсөн.
  • Эрх зүйн болон бусад баримт бичгийг англи, орос хэлнээс монгол хэл рүү орчуулсан.
  • Хөдөлмөрийн дотоод маргааныг шийдвэрлэх, үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын хоорондын харилцаа, хэлэлцээрийг үр дүнтэй явуулах чиглэлээр хууль зүйн туслалцаа үзүүлсэн.
  • Татварын хяналт шалгалт, түүнийг явуулах журмын тухай хуулийн товхимол бэлтгэсэн.
  • Монгол улсад бизнес эрхлэх нь - 2023 бичвэрийг шинэчлэн бэлтгэж, орчуулсан.
Хуульч
Ulaanbaatar, Монгол