15.05.2023

Партнер В.Болормаа олон улсын эрх зүйн чиглэлийн оюутны эрдэм шинжилгээний хуралд шүүгчээр оролцов

Өмгөөллийн ГРАТА Интернэшнл Монголиа ХХН –ийн Партнер, өмгөөлөгч В.Болормаа нь МУИС –ийн Хууль зүйн сургуулиас 2023 оны 04 сарын 29 –ний өдөр зохион байгуулсан “Онц бөгөөд Бүрэн эрхт элчин, хууль зүйн доктор Л.Хашбатын нэрэмжит олон улсын эрх зүйн чиглэлийн оюутны эрдэм шинжилгээний хурал” –д шүүгчээр оролцлоо.

Тус эрдэм шинжилгээний хурлыг жил бүр олон улсын эрх зүйн чиглэлээр зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд анх удаа Англи хэл дээр явагджээ. “The Interpretation of Article 98(2) of the Rome Statute and its Impact on the International Criminal Court”; “Challenges with Invoking the Right to Self-Defense in international law/On the example of Russian-Ukrainian conflict/”; “The Problematic Issue of Stabilization of the Investment Law”; “The Use of Nuclear Weapons in International Law and Mongolia’s status as a nuclear-weapons-free State”; “The Role of National Courts in Applying Ordre Public and Mandatory Rules in International Arbitration” илтгэлүүд шилдгээр шалгарсан байна.

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: