10.11.2023

ГРАТА Интернэшнл Монголиа байгууллагаас Гэрээний эрх зүйн сургалт зохион байгууллаа

ГРАТА Интернэшнл Монголиа хуулийн фирм нь бизнес эрхлэгчдэд зориулан 2023 оны 11 сарын 08 –ны өдөр “Гэрээний эрх зүй” сэдэвт сургалтыг Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо болон Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран зохион байгууллаа. Сургалтад зөвлөлийн гишүүд болон бусад сонирхсон нийт 40 гаруй оролцогч хамрагдав.

Уг сургалтаар гэрээний нийтлэг бүтэц, гэрээнд зайлшгүй тусгавал зохих нөхцөлүүд, тэдгээрийн ач холбогдлыг практик хэрэглээнд тулгуурлан илүү нарийвчлан тайлбарлаж, ойлголт өгөхийг зорьлоо.

 

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: