31.10.2022

ГРАТА Интернэшнл Монголиа ХХН -ийн төлөөллүүд Хуульчдын форум 2022 -т оролцож, ивээн тэтгэн ажиллалаа

Монголын Хуульчдын Холбооноос дөрөв дэх жилдээ "Хуульчдын форум" -ыг "Үндсэн хуулийн үзэл баримтлал-сорилт, бэрхшээл" сэдвийн дор 2022 оны 10 дугаар сарын 21 -ний өдөр зохион байгууллаа.

Энэ жил Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийн 30 жилийн ой тохиож буй бөгөөд сүүлийн жилүүдэд Үндсэн хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан хуульч, эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцож хэлэлцлээ.

Форумд, Үндсэн хуулийн үнэт зүйлийг хамгаалах, Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал зэрэг үндсэн хуультай холбоотой асуудлаар хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид, доктор, профессорууд өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлсэн юм.

Уг форумд ГРАТА Интернэшнл Монголиа ХХН –ийн хуульч, өмгөөлөгчид оролцохоос гадна, фирм нь форумыг ивээн тэтгэн ажиллалаа.

 

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: