04.05.2021

Олон улсын татварын зохицуулалт

Монгол Улсын Их Хурал (УИХ) –ын 2017 оны 01 сарын 12 –ны өдөр баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” –ийн хүрээнд УИХ 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталсан.

Энэхүү багц хуульд багтсан Татварын Ерөнхий Хуулийн шинэчилсэн найруулгын дагуу Татвараас Зайлсхийхийн Эсрэг Ерөнхий Дүрэм, Үнэ Шилжилтийн Дүрэм болон Гадаад улсын татварын байгууллагатай харилцан мэдээлэл солилцох журмуудыг шинээр баталж, мөрдүүлсэн.

Татвараас Зайлсхийхийн Эсрэг Ерөнхий Дүрэм (ТЗЭЕД)

Татвараас Зайлсхийхийн Эсрэг Ерөнхий Дүрмийг татвар төлөгч нь татварын хяналт шалгалтын үеэр дангаараа эсхүл бусад этгээдтэй хамтран татварын схем зохион байгуулсан эсхүл татварын схемийн хүрээнд тухайн татвар төлөгч татвараас зайлсхийх замаар татварын ашиг хүртсэн нь тогтоогдсон боловч татварыг нөхөн ногдуулах боломжгүй тохиолдолд хэрэгжүүлнэ.

Дараах нөхцөлд татварын схемийг ашиглан ашиг хүртсэнд тооцно:

  • татварын суурийг бууруулах буюу татвараас чөлөөлөгдөх орлого, татварын хөнгөлөлт, суутган тооцоолол, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг бүртгэлийн аргаар өөрчилсөн;
  • татвар төлөх үүргийг хойшлуулсан;
  • татвар төлөх үүргийг хойшлуулснаар үүсэх давуу байдал олж авсан;
  • чөлөөлөгдөх орлого, эсхүл татвар ногдохгүй орлогын хэмжээг нэмэгдүүлэх замаар татвар ногдох орлогыг бууруулсан;
  • татвар ногдох орлогод татвар ногдуулахгүй байсан.

Татаж авах→

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: