21.01.2022

Франчайзингийн төсөл дэх хуулийн зөвлөхийн үүрэг

Бизнесийн ертөнцөд үйл ажиллагаа явуулж буй хүмүүс амжилттай, үр ашигтай үйл ажиллагаа эрхлэхээс гадна дампууралд өртөхгүй байхыг хамгийн ихээр эрмэлздэг. Өнөө үед шинээр бизнес эхлүүлэхийн оронд франчайз худалдаж авах нь илүү сайн санаа хэмээн тооцогддог болсон. Франчайз гэдэг нь бизнесийн загвар нь практикт аль хэдийн туршигдаж, үр ашигтай болох нь батлагдсан бизнесийг хэлдэг. Франчайз бизнес худалдан авснаар бэлэн бизнес төлөвлөгөө, туслалцаа зөвлөгөө, ханган нийлүүлэлтийн дэмжлэг аваад зогсохгүй өмнө нь бий болж, хэрэглэгчдийн үнэнч хандлагыг хүлээсэн алдартай брэнд нэрийн дор ажиллах боломжтой. Үүгээр зогсохгүй, бизнес шинээр эхлэхэд тулгардаг гол асуудал болох санхүүгийн тал дээр ч мөн  франчайз эрх авагчдын туршлага дээр үндэслэн ирээдүйн зардал, орлогыг төлөвлөхөд илүү хялбар байдаг.

Амжилттай франчайзийн бизнесийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн зөвлөх нь франчайзийн төсөлд чухал үүргийг гүйцэтгэдэг. Хуулийн зөвлөх нь франчайзингийн төслийг хэрэгжүүлэхийн тулд арилжааны гэрээ болон лицензийн гэрээг хууль тогтоомжид заасан бүх шаардлагыг дагуу бэлтгэж, франчайзингийн төслийг хэрэгжүүлэх хуулийн этгээдийг хэрхэн байгуулах, франчайз эрх хүлээн авагчийн үйл ажиллагаанд нийцлийн шалгалт хийх талаар мэддэг байх нь чухал.

Франчайзийн гэрээ нь Монголын практикт харьцангүй шинэ бөгөөд хамгийн төвөгтэй гэрээний нэг тул зөвхөн туршлагатай, мэргэшсэн мэргэжилтэн болон хуульчийн дэмжлэгтэйгээр франчайзингийн төслийг амжилттай хэрэгжүүлэх боломжтой. Энэхүү нийтлэлээр франчайз гэрээг байгуулахад анхаарах зүйлс болон хуулийн зөвлөхийн гүйцэтгэх үүргийг талаар товчхон авч үзнэ.

Франчайзингийн төсөлд хуулийн зөвлөх нь хэд хэдэн үүрэг гүйцэтгэдэг. Үүнд:

1) Компани байгуулах

Монгол Улсын хууль тогтоомжоор арилжааны хуулийн этгээдийн хэлбэр, төрөл өргөн хүрээтэй (Хязгаарлагдмал хариуцлагатай компани – ХХК, Хувьцаат компани- ХК, Хамтарсан үйлдвэр) байхаар зохицуулсан ч практикт хувийн бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагч нар гадаадын хөрөнгө оруулалттай ХХК байгуулахыг илүүд үздэг байна. Компанийн тухай хуульд заасны дагуу “компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.

Татаж авах→

Эх сурвалж:

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: