31.03.2020

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үеийн Монгол Улсын Засгийн газраас татвар төлөгчдийг дэмжих чиглэлээр авах арга хэмжээ

2020 оны 03 сарын 27 өдрийн Засгийн Газрын ээлжит бус хуралдаанаар COVID-19 халдварын улмаас Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед (энэ нь Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан Бэлэн байдлын зэргийн нэг төрөл юм) татвар төлөгчдийг дэмжих зорилгоор дараах арга хэмжээг авах шийдвэрлэжээ.

1. Нийгмийн даатгалын шимтгэлээс дараах этгээдийг чөлөөлөх:

  1. Аж ахуй нэгж;
  2. Компаниуд.

2. Дараах этгээдэд ХХОАТ ногдуулах байх:

  1. Ажилтан;
  2. Албан хаагч.

3. Дараах аж ахуй нэгжид Аж ахуй нэгжийн орлогын албан татвар ногдуулахгүй байх:

  1. 2020 оны 04-р сарын 01-нээс 10-р сарын 01 хүртэлх зургаан сарын хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум (ойролцоогоор 541,500 ам.доллар) төгрөгөөс бага албан татвар төлөгч /ашигт малтмал, цацраг идэвхит ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй/

Дээрх арга хэмжээг 2020 оны 04-р сарын 01-нээс 10-р сарын 01 хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлнэ.

Түүнчлэн,

  • COVID-19 халдварын тархалт, халдварын эрсдлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгийн (ойролцоогоор 72 ам.доллар) бэлэн мөнгөний дэмжлэг олгох;
  • Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан, малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй нэн хөнгөлөлттэй зээл олгох /Шаардагдах 300 тэрбум (ойролцоогоор 3 сая ам.доллар) төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх/;
  • Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10,000 ( ойролцоогоор 6 ам.доллар) төгрөгөөр нэмэгдүүлж олгох;
  • 2020 оны 04.15-аас бензин, шатахууныг литр тутамд 300 ( ойролцоогоор 1 ам.доллар), түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээ авахаар тус тус шийдвэрлэжээ.

Холбогдох эрх бүхий байгууллагууд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэх тухай журмыг батална.

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: