10.11.2023

Монголын уул уурхай 2023

Танилцуулга:

Монгол Улсын газар нутаг нь Төв Азийн уул өргөгдсөн бүсийн төвд Зүүн Европ, Сибирь, Хойд Хятад, Тарим хавтангуудын хил заагт оршдог төдийгүй Фанерозойн үүссэн хамгийн том эх газрын царцдас юм. Монгол улс байгалийн асар их нөөц, хөдөө аж ахуйн өргөн боломжтой, Азийн томоохон зах зээл болсон улс орнуудтай хөрш газарзүйн байрлалтай учир дунд болон урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оруулах таатай орчин болно. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2023 оны эхний хагас жилд 30,5 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үеэс 7,1 (30.6%) их наяд төгрөгөөр өссөн байна. ДНБ нэмэгдэхэд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 3,7 (69.4%) их наяд төгрөгөөр, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг өмнөх оны мөн үеэс 2,3 (24.0%) их наяд
төгрөгөөр өссөн нь тус тус нөлөөлжээ.

Монгол Улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт ихээр татаж байгалийн эрдэс баялаг, ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглахыг зорьж ажиллаж байна. Доорх диаграмд харуулснаар Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79.4 хувь нь уул уурхайн салбарт, үлдсэн хувь нь Худалдаа, Хүнс, Банк ба санхүүгийн байгууллага болон бусад салбаруудад оруулсан байна.

Цааш унших →

Locations
үйлдвэрлэлийн
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: