06.10.2023

Төлөөний газрын бүртгэлийн процесс

“Төлөөний газар” –г Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл, Монгол Улсаас гадаад улстай байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай олон улсын хэлэлцээр” –ийн 5, 7 дугаар зүйлд тус тус тодорхойлсон. Товчоор хэлбэл, Монгол улсад албан татвар төлөгчийн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн явуулж байгаа нэгжийг ТӨЛӨӨНИЙ ГАЗАР гэнэ.

Хамрах хүрээ:

Төлөөний газарт дараах нэгжийг хамруулна. Үүнд:

  1. Аж ахуйг удирдан явуулдаг газар;
  2. Салбар, тасаг;
  3. Сургалт, семинар явуулдаг, үзэсгэлэн худалдаа эрхэлдэг газар;
  4. Агуулах, худалдаа үйлчилгээний газар;
  5. Уурхай, гарзын тос буюу байгалийн хийн цооног, уурхай буюу ашигт малтмал олборлодог газар;
  6. Үйлдвэр;
  7. бусад газар, нэгж, байр.

Түүнчлэн дараах нэгж, этгээд, үйл ажиллагааг төлөөний газарт тооцно:

  1. Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 90 ба түүнээс дээш хоногийн хугацаанд үргэлжлэх барилгын талбай, барилга байгууламж, угсралт буюу суурилуулалтын объект, тэдгээртэй холбоотой барилгын болон хяналтын үйл ажиллагаа эрхлэх нэгж;
  2. Үргэлжилсэн 12 сарын хугацаанд нийт 183 ба түүнээс дээш хоног өөрийн ажиллагчид болон өөр бусад хөлсний ажилтнаар Монгол улсад байрладаг албан татвар төлөгчид техникийн, зөвлөхийн, удирдлагын, хяналтын болон бусад үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа;
  3. Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн нэрийн өмнөөс дараах үйл ажиллагаа явуулдаг этгээдийг төлөөний газарт тооцно:
    1. бараа бүтээгдэхүүнийг хадгалдаг, борлуулдаг, нийлүүлдэг;
    2. биечлэн гэрээ байгуулдаг, эсхүл Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн гэрээний гол нөхцөлийг өөрчлөхгүйгээр тухайн гэрээ байгуулах ажлыг удирдан зохион байгуулдаг. Гэрээ нь дараах шинжийн аль нэгийг агуулсан байна:
    3. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн нэрээр байгуулагдах;
    4. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн өмчилдөг, эсхүл өмчилдөггүй боловч ашиглах, эзэмших эрхтэй хөрөнгийг шилжүүлэх, эсхүл тухайн хөрөнгийг ашиглах, эзэмших эрхийг бусдад шилжүүлэх;
    5. Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн үйлчилгээг үзүүлэх.

Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч нь бусад этгээдээр дамжуулан Монгол Улсад давхар даатгалаас бусад хэлбэрийн даатгалын хураамж авдаг буюу эрсдэлийн даатгал хийдэг бол түүнийг Монгол Улсад төлөөний газартай гэж үзнэ.

Цааш унших →

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: