11.11.2020

Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсэний орлогод албан Татвар ноогдуулах журам

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (ААНОАТтХ) болон Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (ХХОАТтХ)-ийн дагуу хувь хүн болон хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулна. Эдгээр хууль тогтоомжуудын дагуу Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал болон Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журмыг 2019 оны 12 сарын 31-ний өдрийн Сангийн сайдын 303 дугаар тушаалаар баталсан. Үүнд:

 Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ

1. Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсэний орлогод албан татвар ногдуулах орлогын дүн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг тодорхойлох аргачлал” (Цаашид “Анхны үнийг тодорхойлох аргачлал”)-ын дагуу тооцсон дуудлага худалдааны анхны үнээс багагүй байна.

2. Газрын эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцсон, эсхүл дуудлага худалдаагаар олгогдоогүй газрын эрх борлуулж, шилжүүлж байгаа тохиолдолд дуудлага худалдааны анхны үнэ болон татвар төлөгчөөс ирүүлсэн газрын эрх борлуулах, шилжүүлэх гэрээний үнийн дүнгийн аль өндөр дүнгээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно

3.Бусдаас үнэ төлбөргүй авсан газрын эрхэд албан татвар ногдуулах орлогыг "Анхны үнийг тодорхойлох аргачлал"-ын дагуу тодорхойлно.

4. 2 болон 3 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн газрыг дуудлага худалдаагаар авахад шалгарсан үнэ болон татвар төлөгчөөс мэдүүлсэн газрын эрх худалдах, худалдан авах гэрээний үнийн аль өндөр үнээр газрын эрхийн үнэлгээг тодорхойлно.

Газрын эрхийн дуудлага худалдааны анхны үнийг холбогдох аргачлалаар тодорхойлох боломжгүй тохиолдолд Газрын тухай хуульд заасны дагуу тухайн шатны Засаг дарга тодорхойлно.

Татаж авах→

GRATA International Mongolia

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: