24.11.2023

Монгол улс дахь сэргээгдэх эрчим хүчний зохицуулалт

Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) болон Монгол Улсын Эрчим хүчний яам хамтран бэлтгэсэн сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын үнэлгээгээр Монгол Улс нар болон салхинаас жилд 15,000 15,000 тераватт цаг (ТВт/цаг) эрчим хүч гаргаж авах боломжтойг болохыг тогтоожээ. Энэ нь 18 сая тонн нүүрстэй тэнцэх эрчим хүчний нөөц юм.

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв (NREC)-ийн тооцоолсноор Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нийт чадавх нь 2.6 тераватт буюу цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, экспортлох асар том нөөц бааз болох боломжтой байна. Ирэх арван жилд Монголын говийн нутгуудын нар болон салхины асар их сэргээгдэх эрчим хүчний ашиглах боломжтой. Энэхүү нөөцөөр дотоодын эрчим хүчний хэрэглээг бүрэн хангахаас гадна эрчим хүч дамжуулах дэд бүтцийг оновчтой шийдвэрлэж чадвал Зүүн хойд Азийн бүсийн эрчим хүчний хэрэгцээг хангах боломжтой.

Салхины Эрчим Хүч

  • Монгол Улс нь томоохон салхины эрчим хүч үйлдвэрлэгч улсуудын нэг болох боломжтой.
  • Ашиглах боломжтой нөөцийн хувьд нийт газар нутгийн 10% нь лг гэхэд маш сайн ангилалд багтана. Эрчим хүчний нягтрал 40-600Вт/м2 бөгөөд 1100 ГВт-аас дээш суурилагдсан хүчин чадлыг хангах боломжтой.
  • Салхины эрчим хүчний нөөцийн сайн-маш сайн ангилал нь 1,113,300 МВт салхины эрчим хүчийг хамардаг.

Нарны эрчим хүч

  • Монгол орны ихэнх бүс нутагт жилд дунджаар 2250-3300 цаг нарны тусгалтай 270-300 орчим өдөр нартай байдаг. Нарны эрчим хүчний жилийн дундаж хэмжээ 1400 кВт.цаг/м2, нарны эрчим өдөрт 4.3-4.7 кВт.цаг/м2 байна.

Усан эрчим хүч

  • Монгол Улсын хэмжээнд 6417.7 МВт хүртэл эрчим хүчийг дэмжиж, жилд 56.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч нийлүүлэх боломжтой 3800 жижиг, том горхи, гол мөрөн байдаг.

Цааш унших →

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: