03.09.2021

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ

Зохицуулалт

Тайлбар

Хуулийн үйлчлэх хугацаа

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан бөгөөд, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.

Зарчим

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд дараах зарчим баримтална:

  • хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээ
  • мжтэй байх;
  • шуурхай, ил тод, хариуцлагатай байх;
  • олон улсын эрүүл мэндийн дүрмийн хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх;
  • нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоох, хүний зарим эрх, эрх чөлөөг хязгаарлах;
  • ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх;
  • байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах, харилцан мэдээлэл солилцох, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг авах.
  • хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх.

Төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам

Монгол улсын Засгийн газар 2021 оны 02 дугаар 21 –ний өдөр “Коронавируст халдвар (КОВИД-19) –ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам” –ыг баталсан. Тус журамд халдварын тархалтын 4 (дөрөв) түвшинг тогтоож, түвшин тус бүрт төрийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны горимыг зохицуулсан.

Ногоон түвшин

Шар түвшин

Улбар шар түвшин

Улаан түвшин

Халдвар илрээгүй

Зөөвөрлө

дсөн, алаг цоог тархалттай

Халдвар голомтот тархалттай

Халдвар хүн амын дунд өргөн тархалттай

Ногоон түвшинд төрийн байгууллагa, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, нийгмийн эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж ажиллана.

Шар түвшинд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтооно.

Улбар шар түвшинд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэм тогтооно.

Улаан түвшинд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн эсхүл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг тогтооно.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаатай bvolodya@gratanet.com эмайл болон Туслах хуульч Г.Солонготой sgansukh@gratanet.com эмайлээр эсвэл 976 70155031 утсаар холбогдоорой.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: