В.Болормаа нь Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг, ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн салбар   болох Өмгөөллийн Абсолют Адвокатс ХХН-ийн гүйцэтгэх захирал, партнер юм.

В.Болормаа нь компанийн болон арилжааны эрх зүй тухайлбал компанийн нэгтгэх, нийлүүлэх, хөрөнгө оруулалт, татвар болон бүтцийн өөрчлөлтийн хүрээнд төвлөрөн ажилладаг.

В.Болормаа нь Монголын хууль эрх зүйн салбарт 10 гаруй жилийн туршлагатай бөгөөд хуулийн фирмийг үүсгэн байгуулахаасаа өмнө тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг Ананд Адвокатс ХХН-д хуульчаар ажиллаж байсан. Тэрээр Монголын ард иргэдийн боловсрол, дэд бүтэц, эрүүл мэнд, агаарын бохирдол, өмчлөх эрхийг хөгжүүлэх АНУ–ын USAID-ээс санхүүжилттэй  Монгол Улсын Засгийн Газрын Мянганы сорилтын сангийн аудитын төсөлд  нийцэл хариуцсан хуульчаар ажилласан.

В.Болормаа нь Монгол дах дэлхийн хамгийн том уул уурхайн төсөл болох "Оюу Толгой" ХХК-ийн Гэрээний ахлах зөвлөгч болон  Хангамжийн  ахлах мэргэжилтнээр  ажиллаж байсан.

Түүнчлэн уул уурхай, худалдаа, эм зүй, гоо зүй, үнэт эдлэл,  газрын тос, болон  эрчим хүчний салбар, хөдөлмөрийн маргаан болон эрх бүхий төрийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авах зэрэг олон төрлийн салбарт бизнесийн ажиллагаа эхлүүлж байгаа гадаадын хөрөнгө оруулагч болон тэдгээрийн компанийн өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад туслах, зөвлөгөө өгөх хангалттай мэдлэгтэй.

Тэрээр үйлчлүүлэгчиддээ арилжааны төрөл бүрийн гэрээнд зөвлөгөө өгч, орон нутгийн төрийн болон хувийн хэвшилийн түншүүдтэй амжилттай хэлэлцээр хийхэд нь туслалцаа үзүүлсэн.

Практик:

  • Компанийн эрх зүй,
  • Арилжааны эрх зүй,
  • Хөдөлмөрийн эрх зүй,
  • Хөрөнгө оруулалт,
  • Оюуны өмч

Салбар, чиглэл

  • Mining,
  • Construction,
  • Pharmaceuticals,
  • Trading and  industry,
  • Petroleum

Боловсрол:

  • Бакалавр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль – 2005;
  • Магистр, Бүгд найрамдах Энэтхэг улсын Дэлигийн Их сургууль – 2007;
  • Магистр, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль магистр – 2020

Хэл:

  • Англи
  • Монгол
Партнер, Өмгөөллийн Абсолют Адвокатс ХХН, ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Монгол дахь салбар
Ulaanbaatar, Монгол