16.06.2023

ГРАТА Интерншэнл Монголиа ХХН-ийн Партнер Володягийн Болормаа нь Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдлоо

Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо нь 1995 онд Улаанбаатар хотод Герман болон Монгол компаниудын хамтран байгуулсан бизнесийн зөвлөл байсан бөгөөд 2009 оноос хойш албан ёсны бүртгэлтэй Төрийн бус байгууллага болон өргөжиж Улаанбаатар хотноо байнгын үйл ажиллагаатай менежментийн багаараа дамжуулан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг. ГМБЭХ нь ХБНГУ-ын гадаад улс орнууд дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйлчилгээг Монгол Улсад санал болгодог бөгөөд Германы Аж Үйлдвэрийн Холбооны түнш байгууллага юм.

Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн холбооноос шинэ Удирдах зөвлөлийг томилох албан ёсны сонгууль 2023 оны 6-р сарын 8-ны өдөр зохион байгуулсан бөгөөд ГРАТА Интерншэнл Монголиа ХХН-ийн Партнер Володягийн Болормаа нь ГМБЭХ-ны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдлоо.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: