12.05.2023

Шүүхээс гадуур маргаан шийдвэрлэх ажиллагаа – арбитр

1) ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Арбитр

Арбитр нь шүүхийн журмаар тохиролцсон механизмын дагуу талуудаас сонгогдсон нэг буюу хэд хэдэн хувийн шийдвэр гаргагч (арбитрч) маргааныг шийдвэрлэж, эцсийн бөгөөд заавал биелүүлэх ёстой шийдвэр /арбитрын шийдвэр/ гаргах зөвшилцлийн механизм юм (Тони Андриодс, Эммануэл Жакоми, мөн Артис Страупеникс). Энэ нь олон оронд, тэр дундаа Монгол Улсад шүүхээс гадуур маргаан шийдвэрлэх ажиллагааны нэг юм.

Олон улсын арбитр

Олон улсын арбитрын ажиллагаанд дараахь арбитрын ажиллагаа хамаарна:

  • арбитрын хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа; эсвэл
  • дараах газруудын аль нэг нь талуудын үндсэн үйл ажиллагаа явуулдаг улсаас гадна байгаа бол:
    • арбитрын хэлэлцээрт заасан, эсхүл түүнд тодорхойлсон арбитрын ажиллагааны харьяалал нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;  
    • арилжааны харилцаанаас үүсэх үүргийн дийлэнх хэсгийг гүйцэтгэх газар эсвэл маргааны зүйлтэй хамгийн нягт холбоотой газар нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа.
  • арбитрын хэлэлцээрээс үүсэх харилцаа нэгээс олон улсад хамаарна гэдгийг талууд тодорхой тохиролцсон тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа (UNCITRAL-ийн Олон улсын арилжааны арбитрын загвар хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг).

Арилжааны арбитр

"Арилжааны” гэсэн нэр томьёог гэрээнээс үүссэн эсэхээс нь үл хамааруулан арилжааны шинж чанартай бүх харилцаанаас үүссэн асуудлыг хамрах үүднээс өргөн утгаар тайлбарлах шаардлагатай. Арилжааны шинж чанартай харилцаанд дараахь хэлцэлүүд орох бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй: бараа, үйлчилгээг нийлүүлэх, солилцох аливаа худалдааны хэлэлцээр, дистрибьюторын гэрээ, арилжааны төлөөлөл эсвэл агентлаг, факторинг, түрээс, барилгын ажил, зөвлөх үйлчилгээ, инженерчлэл, тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, санхүүжилт, банк, даатгал, ашиглалтын гэрээ эсвэл концесс, хамтарсан болон бусад хэлбэрийн үйлдвэрлэл эсвэл бизнесийн хамтын ажиллагаа, агаар, ус, төмөр зам, авто замаар зорчигч болон барааны тээвэр (UNCITRAL-ийн Олон улсын арилжааны арбитрын загвар хуулийн 1 (1) зүйлийн 2-р тэмдэглэл).

Монгол улс дахь арбитр

Монгол дахь арбитрын түүх нь 1930 онд Монгол Улсын Засгийн газар шүүхийн ачааллыг бууруулах зорилгоор анх удаа арбитрын дүрмийг баталснаас эхлэлтэй. Уг дүрэмд “аливаа иргэний хэргийн учир завсар тэмцэлдсэн этгээдүүд хишээлбэл аливаа энгийн хүмүүс ба газрууд, ард олноор байгуулсан хоршоо, эвлэлүүд ба яам, албан газрууд уг хэргээ тухай бүр түр сонгогдсон гурван хүмүүсээр хянуулан шийтгэн таслуулж болно” гэж заасан байдаг. Улмаар 1960 онд Худалдааны танхимыг байгуулахтай зэрэгцэн түүний дэргэд Гадаад худалдааны арбитрын комисс буюу өнөөгийн Монголын Олон улсын арбитрын үндэс суурь тавигдаж, Монгол Улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц идэвхтэй, байнгын ажиллагаатай арбитрын байгууллага болсон байна (Монгол Улс дахь Арбитрын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, 2020). Монгол Улс 1994 онд Гадаадын Арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцид (Нью-Йорк, 1958) нэгдэн орсон бөгөөд 2003 онд Монгол Улсын Их Хурал Арбитрын тухай хуулийг баталснаар маргааныг арбитраар шийдвэрлэх боломжтой болсон. Түүнчлэн UNCITRAL-ийн Олон улсын арилжааны арбитрын тухай загвар хуулийн дагуу Арбитрын тухай хуулийг 2017 онд шинэчлэн боловсруулснаар арбитрын ажиллагаа улам хөгжиж, олон улсын чиг хандлага, стандартад ойртсон (Монгол Улс дахь Арбитрын эрх зүйн баримт бичигийн эмхэтгэл, Монголын Олон Улсын Арбитр, 2020).

Цааш унших →


Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал Грата Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com болон Хуульч Т.Буянжаргалын btungalag@gratanet.com хаягаар эсвэл +976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм Грата Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “Грата Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэв. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Иймд уншигч нь ямар нэгэн үйлдэл хийх/эс хийхээс өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: