20.04.2023

Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт

Монгол Улсын Их Хурал 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Зөвшөөрлийн тухай хууль” (“Зөвшөөрлийн тухай хууль”)-ийг баталсан ба тус хууль 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

Энэхүү мэдээллээр 2023 оны 01 сарын 06 –ны өдөр Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хууль (2022) –д оруулсан нэмэлт, өөрчлөлт, тухайлбал, шинээр нэмсэн, өөрчлөн найруулсан болон хассан заалтуудын талаар хураангуйлан хүргэж байна. 

ШИНЭЭР ОРСОН ЗААЛТУУД 

Зөвшөөрлийн жагсаалтад өөрчлөлт оруулсан

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл дэх тусгай зөвшөөрлийн жагсаалтад дараах байдлаар өөрчлөлт орсон. Үүнд: 

Тусгай зөвшөөрлийн жагсаалтад нэмэгдсэн тусгай зөвшөөрлүүд болон тэдгээрийг олгох эрх бүхий этгээдүүд

Тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа

Олгох эрх бүхий этгээд

1.

Ойгоос мод бэлтгэх эрх

Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан

2.

Газрын хэвлийн нөхөн сэргээлт хийх мэргэжлийн байгууллагын үйл ажилллагаа эрхлэх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

Мөн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйл заасан энгийн зөвшөөрлийн жагсаалтад доорхи байдлаар өөрчлөлтүүд орсон байна.

Энгийн зөвшөөрлийн жагсаалтад нэмэгдсэн энгийн зөвшөөрлүүд болон тэдгээрийг олгох эрх бүхий этгээдүүд

Энгийн зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагаа

Олгох эрх бүхий этгээд

1.

Генетик нөөцийг Монгол улсын хилээр нэвтрүүлэх

Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага

2.

Нийтийн эзэмшил гудамж, талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх зорилгоор талбай ашиглах

Тухайн аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга

3

Тогтоосон агаарын хаалганаас гадуур нэвтрэх агаарын хөлөгт зөвшөөрөл олгох

Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага

4.

Хилийн агаарын бүсэд нислэг үйлдэх

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, эсхүл Хил хамгаалах ерөнхий газар

Зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэл нэмэгдсэн

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6-д заасан хугацаанд улсын тэмдэгтийн хураамжийг төлөөгүй тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгоно. 

Цааш унших →


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон хуульч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com,btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хууль зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудлаар нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та аливаа үйлдэл хийх (эс хийх) –ээс өмнө өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

 

 

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: