16.04.2020

Хууль зүйн мэдээлэл: Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Үндэслэл

Монгол улсын Их Хурал (Парламент) 2020 оны 1 дүгээр сарын 1 –ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх Таmварын Ерөнхий хууль, Аж Нэгжийн Орлогын Албан Татварын тухай хууль, Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хууль, болон Хувь Хүний Орлогын Албан Татварын тухай хуулийг багтаасан татварын багц хуулиудыг баталсан.

Бид шинэчлэгдсэн Аж Ахуйн Нэгжийн Орлогын албан татварын тухай хуульд нэмэлтээр болон шинээр орсон заалтуудад энэхүү хууль зүйн мэдээллээр дүн шинжилгээ хийсний танилцуулж байна. Тус хуульд орсон шинэ заалтуудад нэр томьёоны тодорхойлолт, Монгол Улсаас эх үүсвэртэй олсон орлого, удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж, албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага, төлөөлөгчийн газар, уул уурхайн эрх эзэмшигч, Улс бүрээр үнэ шилжилтийн тайлан гаргах, татварын хялбаршуулсан горим болон эцсийн эзэмшигчтэй зэргийг нарийвчлан тодорхойлсон.

Шинэчлэгдсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд (2020 оны 1 дүгээр сарын 1 –ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байнал)

Тодорхойлолт

Нэмэлт өөрчлөлтүүд

Албан татвар ногдох орлого

 

Албан татвар ногдох орлогын ангилалд шинээр бусад  орлого гэсэн ангилал нэмэгдсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, гадаад валютын ханшийн зөрүүний бодит орлого, төлөөний газраас өөрийн толгой компанид шилжүүлсэн ашгийн нөхөн төлбөрийн орлого нь бусад орлогод хамаарна.

Үйл ажиллагааны орлого

 

Үйл ажиллагааны орлогод хамаарах техникийн, удирдлагын, зөвлөхийн болон бусад үйлчилгээний орлогын нэр томьёог тус бүрт нь  тайлбарласан.

Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох

Дараалсан 4 жилийн албан татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.

Элэгдэл, хорогдол тооцох

Компьютер, дагалдах тоног төхөөрөмж, программ хангамж 2 жилийн хугацаатай байна. 

Албан татварын хувь, хэмжээ

  •  0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлогод 10 хувиар;
  • 6 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлогод 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
  • 300 сая төгрөг хүртэл албан татвар ногдох орлого олсон албан татвар төлөгчийн тухайн албан татвар ногдуулах орлогод 1 хувиар татвар ногдуулна.

 Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнлхуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: