12.04.2021

Хүний Хувийн Мэдээлэл Хамгаалах тухай хуулийн төсөл

1995 онд батлагдсан Хувь хүний нууцын тухай хууль нь хувь хүн нууцаа өөрөө хамгаалах, хувийн мэдээллийг өөрөө нууц гэж тодорхойлох маш ерөнхий зохицуулалттай хууль тул хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед  зайлшгүй шинэчлэн батлах шаардлага бий болсон.

Иймээс Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020 – 2021 оны үйл ажиллагааны хөтөлбөр” – ийн “Засаглалын бодлого” –ийн 4.1.2-т “Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх”, 4.1.6-д “Үндэсний ашиг сонирхлыг хамгаалсан төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг хангасан мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоог бэхжүүлж, чадавхийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл батлагдах шатандаа явж байгаа бөгөөд бидний зүгээс энэхүү хуулийн төсөлд орсон шинэлэг зохицуулалтыг тоймлон уншигч танд хүргэж байна.

Хуулийн төсөл нь нийт 8 бүлэг, 29 зүйлтэй бөгөөд хуулийн зорилт нь хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино. Онцлог зохицуулалтын хүрээнд:

1. Энэхүү хуулиар хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, хүний хувийн мэдээлэл цуглуулах, хүний хувийн мэдээлэл боловсруулах, хүний хувийн мэдээлэл ашиглах, мэдээллийн эзэн, мэдээлэл хариуцагч, генетикийн мэдээлэл, биометрик мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл, цахим тодорхойлогч гэсэн нэр томьёонуудыг тодорхойлсон.

2. Мэдээлэл хариуцагч мэдээллийн эзнээс бичгэн зөвшөөрөл авсны үндсэн дээр мэдээлэл цуглуулах бөгөөд дараах нөхцөлийг танилцуулж, зөвшөөрөл авах ёстой:

  • Мэдээлэл цуглуулах үндэслэл, зорилго;
  • Мэдээлэл хариуцагчийн нэр, хуулийн этгээд бол оноосон нэр, холбоо барих мэдээлэл;
  • Боловсруулах мэдээллийн жагсаалт;
  • Мэдээлэл боловсруулах, хадгалах хугацаа;
  • Мэдээллийг ил болгох эсэх;
  • Мэдээллийг бусдад дамжуулах эсэх;
  • Зөвшөөрлөө цуцлах нөхцөл.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com  болон Хуульч Б.Янжмаагийн ybumtsend@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: