25.03.2021

Монгол улс дахь франчайзийн зохицуулалт

1.  Ерөнхий ойлголт

Бизнес эрхлэхэд хэд хэдэн зам бий. Тухайлбал, шинэ бизнес хайх, эхлүүлэх, одоо байгаа бизнесийг худалдан авах, франчайз худалдан авах замаар бизнес эрхэлж болно. Эдгээрээс орчин үед хамгийн түгээмэл ашиглагдаж байгаа франчайз худалдан авах юм. Франчайзийн гэрээгээр эрх олгогч нь өөрийн фирмийн нэр, бараа буюу ажил, үйлчилгээний тэмдэг, бүтээгдэхүүний загвар, баглаа, боодол, түүнчлэн ажил хэргийн удирдлагын тогтолцоо, төлөвлөлт, харилцаа холбоо, бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ олж авах үндсэн чиглэл зэрэг эдийн бус хөрөнгийг ашиглуулахаар тогтоосон журмаар бүрдүүлсэн лицензийг эрх хүлээн авагчид олгох, эрх хүлээн авагч нь эрх шилжүүлэгчийн боловсруулсан тогтолцоо, хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу үйл ажиллагаа явуулж, түүнд зохих шагнал, хураамж, эсхүл орлогын тодорхой хувийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Франчайз бизнес нь эрх хүлээн авагчид эрх олгогчийн барааны тэмдэгийн дор үйл ажиллагаа явуулж, зах зээлд өөрийн аж ахуйн нэгжийн загварыг  эрх олгогчийн жишиг стандартад дүйцүүлэн ажиллах боломжийг олгодог.

Франчайз нь чиглэлээсээ хамааран:

  • Барааны франчайз /эрх олгогчийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, барааны тэмдэгээр тэмдэглэсэн барааг худалдаалах/;
  • Үйлдвэрлэлийн франчайз /Оюуны өмчийн газар бүртгүүлсэн технологи, түүхий эдийн үйлдвэрлэлийн нууцыг эзэмшиж буй үйлдвэрлэгч болон эцсийн үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангаж тухайн технологийг ашиглах эрхийн шилжүүлдэг/;
  • Үйлчилгээний франчайз /Барааны тэмдэгийн хамт тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг эрх хүлээн авагчид олгодог/ гэсэн 3 төрөлтэй.

Давуу талууд

Сул талууд

  • Бизнес дампуурах эрсдэл бага.
  • Зах зээлд танигдсан бараа, үйлчилгээний тэмдэг ашиглах тул эрх хүлээн авагч зар сурталчилгаанд санаа зовох шаардлагагүй.
  • Эрх олгогч танд бизнесийн багц үйлчилгээ болох сургалт, бизнесийг эхлэхэд туслах, аргачлал болон байнгын зөвлөгөө өгнө.
  • Өмнөх ажлын туршлага шаардлагагүй бөгөөд эрх олгогч шаардлагатай сургалтыг явуулна.
  • Жижиг бизнес эрхлэгч нь франчайзийн хөтөлбөрийн дагуу том бизнес эрхлэгчтэй өрсөлдөх боломжтой болно.
  • Эрх хүлээн авагч нь өөрийн нутаг дэвсгэртээ онцгой эрхийг эзэмшинэ.
  • Бизнесээ эхлүүлэх санхүүжилт нь илүү хялбар байдаг. Тухайлбал банкууд нэр хүндтэй франчайзийг худалдан авахад зээл олгох тохиолдол байдаг.
  • Франчайзийн урьдчилгаа төлбөр, тогтмол удирдлагын зардал болон борлуулалтын орлогын тодорхой хувийг эрх олгогчид төлнө.
  •  Зөвхөн эрх олгогчоос бараа худалдан авах шаардлагатай.
  • Франчайзийн гэрээгээр таныг бизнесээ явуулахад хязгаарлалт тавина.
  • Бусад эрх хүлээн авагчид бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошүй тул хүний нөөцийн өндөр шалгууртай байх хэрэгтэй.
  • Эрх олгогчийн зөвшөөрөлгүйгээр франчайзийг худалдах боломжгүй.
  • Бүх ашиг борлуулалтын тодорхой хувийг эрх олгогчид байнга өгнө.
  • Зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор бизнесээ өөрчлөх, өргөжүүлэх боломж багатай.

Татаж авах→

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
үйлдвэрлэлийн
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: