Монгол улс нь байгалийн асар их нөөц, хөдөө аж ахуйн өргөн боломжтой төдийгүй Азийн томоохон хоёр зах зээлд ойр байдаг тул дунд болон урт хугацааны гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) оруулах таатай орчин болдог. Үндэсний статистикийн мэдээгээр 2021 оны есдүгээр сарын байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10.4 тэрбум ам доллар байна. Энэ нь дэлхийн эдийн засгийн 0.01 хувь юм.
Монгол Улсын томоохон онцлог болон давуу талуудаас дурдвал:
- Олон төрлийн өсөн нэмэгдэж буй зах зээл;
- Технологийн инновацийн төв;
- Нэмүү өртгийн боловсруулалтыг хийж болохуйц ашигт малтмалын томоохон бааз;
- Хөгжиж буй аж үйлдвэр болон дэд бүтэц;
- Хамгийн том хоёр эдийн засаг болох ОХУ болон БНХАУ хоорондын гүүр;
- Залуу, өндөр боловсролтой хүн ам;
- Хувийн сектор ба хувьчлал /төрийн гол хөрөнгийг хувьчлах, Монголын конгломерат болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Монголын хөрөнгийн бирж дээр гарах/;
- Төр хувийн хэвшлийн түншлэл болон дэд бүтцийн шинэчлэл;
- Хууль дээдлэх ёс & хууль тогтоомж, зохицуулалтын чанар, ил тод байдал;
- Хөрөнгө оруулагчдад татварын болон татварын бус баталгаа олгох;
- Ирээдүйтэй мега, томоохон төслүүд;
- Хөгжиж буй харилцаа холбоо болон мэдээллийн технологийн салбар зэрэг нь Монгол Улсын онцлог буюу давуу талууд юм.
Олон улсын эрх зүйн хүрээ
Монгол Улс нь хоёр талт болон олон талт гэрээнүүдийг гадаад улсуудтай байгуулахаар тууштай хэлэлцэж байгаа бөгөөд бүс нутгийн интеграцын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Одоогийн байдлаар 43 улстай гадаадын хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээр, 26 улстай давхар татварын хэлэлцээр байгуулаад байна. Түүнчлэн Монгол Улс нь Хөрөнгө оруулалтыг баталгаажуулах олон талт агентлагийг үүсгэн байгуулах Сөүлийн конвенц болон Хөрөнгө оруулалтын маргааныг шийдвэрлэх Ваншингтоны конвенцийн гишүүн улс юм. 2014 оны 4 дүгээр сард Худалдаа болон хөгжлийн талаарх Нэгдсэн Үндэсний Байгууллагын хуралдаанд (НҮБ-ийн ХХХ) Монгол улс өөрийн хөрөнгө оруулалтын бодлого болон хуулиа танилцуулсан.
Цаашлаад Монгол Улс, Япон Улстай “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” –ийг байгуулснаар Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болсон. Мөн дэлхийн 18 улс оронтой иргэний ба гэр бүл, эрүүгийн хэргийн талаар эрхийн туслалцаа, харилцан үзүүлэх тухай хоёр талын гэрээ тус тус байгуулсан.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com болон Хуульч Т.Буянжаргалын btungalag@gratanet.com хаягаар эсвэл +976 70155031 утсаар холбоо барина уу.
Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэв. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Иймд уншигч нь ямар нэгэн үйлдэл хийх/эс хийхээс өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.