25.08.2022

Зөвшөөрлийн тухай хуулийн танилцуулга

УИХ-ын чуулган нь Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулагыг 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдөр баталсан бөгөөд уг хууль нь 2023 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х. Ганхуяг ажилласан юм. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль нь 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд тус хуульд 69 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдөр батлагдсан уг хуулийн төсөл нь 2023 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Шинээр батлагдсан Зөвшөөрлийн тухай хууль нь 9 бүлэг 35 зүйлтэй бөгөөд тусгай зөвшөөрлийн 14 чиглэлд, энгийн зөвшөөрлийн 12 чиглэлд нийт 360 гаруй зөвшөөрөл олгохоор тусгагдсан.

Дараах 14 чиглэлээр үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхэлнэ (Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйл):

  • Байгаль орчны чиглэл;
  • Банк, банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний чиглэл;
  • Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэл;
  • Батлан хамгаалахын чиглэл;
  • Зам, тээврийн чиглэл;
  • Санхүү, эдийн засаг, гааль, хөрөнгө оруулалтын чиглэл;
  • Соёл, боловсролын чиглэл;
  • Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн чиглэл;
  • Харилцаа холбоо, мэдээлэл технологийн чиглэл;
  • Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагааны чиглэл;
  • Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэл;
  • Эрүүл мэндийн чиглэл;
  • Эрчим хүчний чиглэл.

Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн дагуу энгийн зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэх 12 чиглэлд дээр заасан 14 чиглэлийн Батлан хамгаалах болон Эрчим хүчний чиглэлүүдээс бусад нь хамаарна.

Цааш унших →


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Г. Намуун bvolodya@gratanet.com, nganbileg@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хууль зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудлаар нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та аливаа үйлдэл хийх (эс хийх) –ээс өмнө өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: