28.09.2020

Хууль зүйн мэдээлэл: Хуулийн нэмэлт, өөрчлөлт

КОВИД-19 цар тахалтай холбогдуулан, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд үзүүлж буй цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2020 оны 04 сарын 09 өдөр (1) Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль болон (2) Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийг тус тус баталсан билээ. Эдгээр хуулинд 2020 оны 08 сарын 28 –ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлт:

Тус хуульд 21 дүгээр зүйл шинээр нэмж оруулан, зарим зүйлд хугацааны өөрчлөлт оруулсан байна.

Тухайлбал, 21 дүгээр зүйлд зааснаар, (1) коронавируст халдварын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хуулийн этгээд буюу ажил олгогч болон түүнд ажиллаж байгаа даатгуулагч буюу ажилтан (төрийн байгууллага, төрийн өмчийн их, дээд сургуулиас бусад төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагч, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжаар бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэсний төлбөрөөс цалин хөлс авч нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөх даатгуулагчаас бусад) –ын албан журмын тэтгэврийн даатгалын шимтгэл болон (2) нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулсан нийгмийн даатгалын байгууллагатай мөн хуулийн 5 дугаар зүйлд заасан сайн дураар даатгуулахаар гэрээ байгуулсан Монгол улсын иргэний сайн дураар төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01 –ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01 –ний өдөр хүртэлх хугацаанд тус бүр 5 хувиар ногдуулна.

Татаж авах→

Эх сурвалж:

  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994);

https://www.legalinfo.mn/law/details/390

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хууль (2020);

https://www.legalinfo.mn/law/details/15239?lawid=15239

  • Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль (2020).

https://www.legalinfo.mn/law/details/15244

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.    

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: