06.05.2022

Үнэт цаасыг нийтэд санал болгох, худалдах эрх зүйн зохицуулалт

Оршил

Компаниуд үнэт цаасаа нийтэд санал болгож, худалдах замаар хөрөнгө оруулалт нэмж татан, үйл ажиллагаагаа өргөтгөх боломжтой байдаг. Монгол улсад 2021 оны байдлаар 314 хувьцаат компани бүртгэлтэй байгаа бөгөөд 1.4 их наяд төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан байна. Энэ нь 2020 оноос 21.6 дахин, 2017 оноос 64.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Нийт арилжааны 74.1% -ийг компанийн бондын, 4.0% -ийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн, 0.3% -ийг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны, 21.6% -ийг хувьцааны арилжаа тус тус эзэлж байна. Хувьцаа арилжааны хувьд 2021 онд нийтдээ 304.9 тэрбум төгрөгт хүрсэн нь 2017 онтой харьцуулахад 3.9 дахин, өмнөх онтой харьцуулахад 5.7 дахин өсжээ. Мөн компанийн бондын арилжаа 1,048.2 тэрбум төгрөгт хүрч, 2017 оны мөн үетэй харьцуулахад 103.2 дахин, 2020 оны мөн үетэй харьцуулахад 180.1 дахин зэрэг үзүүлэлттэй байна (Санхүүгийн зохицуулах хороо, 2021). 

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: