15.11.2022

Хууль зүйн мэдээлэл: компани худалдан авах, нэгдэх тухай монгол улсын эрх зүйн зохицуулалт

Компани худалдан авах болон нэгдэх гэдэг нь компаниуд санхүүгийн хэлэлцээр хийх замаар хоорондоо нэгдэж, шинэ компани байгуулах (нэгдэх), эсхүл компани худалдан авч, өөртөө нэгтгэх (худалдан авах) тухай ойлголт юм. Олон улсад M&A буюу Merger /нэгдэх/ болон Acquisition /худалдан авах/ гэж нэрлэдэг.

Компаниуд өөрийн  компанид  дутагдалтай  байгаа  үйл  ажиллагааны хөрөнгийг нөхөж,  үйл  ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд өөр компанитай нэгдэх болон компани худалдан авах аргыг ашиглах нь түгээмэл байдаг.  Энэхүү хэлцлийн зорилго нь цаг хугацааг худалдан авахын төлөө буюу бизнест хурд болон хугацаа нь юунаас ч илүү чухал байдаг учир өөрийн хүчээр хүрээгээ өргөжүүлэх гэснээс бизнесийн энэ шийдлийг ашигласнаар цаг хугацааны хувьд илүү оновчтой сонголт болдог байна.

Энэхүү хууль зүйн мэдээлэл нь компани худалдан авах, нэгдэхтэй холбоотой асуудлыг Монгол улсад хэрхэн зохицуулсан талаар мэдээлэл хүргэх болно.

КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗОХИЦУУЛАГДСАН БАЙДАЛ

Компани худалдан авах болон нэгдэх тухай асуудлыг Монгол Улсын Компанийн тухай хууль (КтХ) –д “компанийг нийлүүлэх”, “компанийг нэгтгэх” гэсэн нэр томъёогоор илэрхийлж, компанийг өөрчлөн байгуулах арга замуудын нэг байхаар хуульчилсан байна.

А. Компанийг нийлүүлэх гэдгийг “Хоёр буюу хэд хэдэн компанийн үйл ажиллагааг   зогсоож,   тэдгээрийн   эрх,   үүрэг,   хариуцлагыг   шинээр   бий   болсон компанид шилжүүлэх” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь Merger буюу хоёроос дээш компани нэгдэх үйл явц юм. 

Цааш унших →


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хууль зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудлаар нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та аливаа үйлдэл хийх (эс хийх) –ээс өмнө өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: