05.09.2022

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай эрх зүйн зохицуулалт

Монгол Улсад 2022 оны I улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр гадаадын 92 улсын 5463 иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаадын иргэд өмнөх оны мөн үеэс 1030 –аар буюу 23.2 хувиар нэмэгдсэн байна. Гэрээгээр ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 4752 (87.0 хувь) нь эрэгтэйчүүд, 711 (13.0 хувь) нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаадын иргэдийн 36.6 хувь нь Улаанбаатар хотод, 5.8 хувь нь Баруун бүсэд, 5.3 хувь нь Хангайн бүсэд, 36.7 хувь нь Төвийн бүсэд, 15.6 хувь нь Зүүн бүсэд оршин сууж байна.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад 5 шат дарааллаас бүрдэнэ. Үүнд:

  • Ажлын зөвшөөрлийн урьдчилсан зөвшөөрөл буюу урилга авах;
  • Визний зөвшөөрөл хүсэх;
  • Гадаадын ажиллах хүчин Монгол улсын хилээр орж ирэх;
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авах;
  • Оршин суух зөвшөөрөл авах.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмж угсрах, засварлах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээг гадаадын хуулийн этгээдтэй байгуулж болно.

Цааш унших →


Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.

 Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хууль зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудлаар нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та аливаа үйлдэл хийх (эс хийх) –ээс өмнө өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: