30.12.2021

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хураангуй

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн хураангуй

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нь Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсад чиглэсэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаа, удирдлага, зохион байгуулалтыг үндэсний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл, иж бүрнээр тодорхойлох, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой батлагдсан. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний бодлого, зохицуулалт хэрэгжсэнээр ажлын байр нэмэгдэх, хүн амын тогтвортой өсөлт, гэр бүлийн тогтвортой байдал, мэргэжилтэй, ур чадвартай хүний нөөцийг нэмэгдүүлэх зэрэг хөдөлмөр эрхлэлт төдийгүй нийгэм, эдийн засгийн эерэг үр дагавар бий болно.

1) Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэхэд зуучлах

Монгол Улсын иргэнийг гадаад улсад хөдөлмөр эрхлэх, үйлдвэрлэлд дадлагажихад зуучлах үйлчилгээ болон гадаад улсаас ажилтан авахад зуучлах үйлчилгээ эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагатай.

Зуучлах үйлчилгээг дараах этгээд эрхлэхийг хориглоно.

  • аялал жуулчлал, агаарын тээврийн тасалбарын үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд;
  • гадаад улсад ажилтан илгээхэд хууран мэхлэх, төөрөгдүүлэх, залилах, бусад аргаар зөрчил, гэмт хэрэг үйлдсэн нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон хүн, хуулийн этгээд;
  • төрийн албан хаагч;
  • гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд;
  • тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд;
  • гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын хуулийн этгээд;
  • төрийн бус байгууллага;
  • шашны байгууллага;
  • хууль тогтоомжид заасан бусад.

Татаж авах→

Эх сурвалж:

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com болон Туслах хуульч Г.Солонго sgansukh@gratanet.com хаягаар эсвэл 976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэсэн. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Энэхүү хууль зүйн мэдээллийг уншигч нь ямар нэгэн үйлдэл хийхээсээ өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: