23.08.2023

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн зохицуулалт

Монгол Улс дахь төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг 2010 оны Концессын тухай хуулиар зохицуулж байсан. Тус хуулийг шинэчлэн найруулахаар НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссоос 2019 онд баталсан төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай жишиг хууль, түүний гарын авлагыг судалж, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль (“ТХХТтХ”) –ийн төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан ба 2023 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Энэхүү хуульд төр, хувийн хэвшлийн түншлэлийн зорилго, хамрах хүрээ, зарчим, нэр томьёо, ойлголтуудыг тодорхой болгож, нийтийн зориулалттай дэд бүтцийн болон төрийн үйлчилгээний чиг үүргийг харилцан үр ашигтай нөхцөлөөр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх замаар улс орны дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн томоохон зорилтуудыг хэрэгжүүлэх эрх зүйн суурь нөхцөл болон төр, хувийн хэвшлийн түншлэлд төрийн байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг зааг ялгамжтай тодорхойлж, түншлэлийн төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой эдгээр байгууллагуудын хоорондын харилцан уялдаа холбоог сайжруулж, санхүү, төсвийн хяналтыг тухай бүр хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр тусгасан.

ТХХТтХ-ийн үйлчлэх хүрээ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт хэрэгжүүлнэ.

Нийтийн зориулалттай дэд бүтэц гэж нийтэд зориулсан төрийн үйлчилгээний барилга байгууламж, авто зам, төмөр зам, дүүжин зам, газрын доор, дээр байрлах замын байгууламж, бүх төрлийн инженерийн шугам сүлжээ, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийг ойлгоно.

Харин төрийн үйлчилгээ гэж иргэдийн ая тухтай амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор дэд бүтэц, эрчим хүч, зам, тээвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл болон холбогдох бусад салбарт төрөөс иргэдэд тэгш, чанартай, үр ашигтай, хууль тогтоомж, стандартын дагуу үзүүлж байгаа олон нийтэд зориулсан үйлчилгээг хэлнэ.

Төр, хувийн хэвшлийн түншлэл батлан хамгаалах, банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаанд хамаарахгүй.

Цааш унших →


Дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл асуулт байвал Грата Интернэшнл хуулийн фирмийн Партнер В.Болормаагийн bvolodya@gratanet.com болон Хуульч Т.Буянжаргалын btungalag@gratanet.com хаягаар эсвэл +976 70155031 утсаар холбоо барина уу.

Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм Грата Интернэшнлийн Монгол дах оффис болох Өмгөөллийн “Грата Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэв. Энэхүү хуулийн зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудалд нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Иймд уншигч нь ямар нэгэн үйлдэл хийх/эс хийхээс өмнө өөрсдийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.

Locations
Тунгалагийн Буянжаргал
Author: Тунгалагийн Буянжаргал
Албан тушаал: Эрх зүйч
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
В. Болормаа
Author: В. Болормаа
Албан тушаал: Партнер, Өмгөөллийн Абсолют Адвокатс ХХН, ГРАТА Интернэшнл хуулийн фирмийн Монгол дахь салбар
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: