11.05.2021

Виртуал хөрөнгийн үйлчилгээний тухай шинэ зохицуулалт

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үйл олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх олон улсын стандарт (ФАТФ –ын 40 зөвлөмж) –ын Зөвлөмж 15 –д 2018 оны 10 дугаар сард орсон өөрчлөлтөд тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо нь “виртуал хөрөнгө” –д нэгэн адилаар үйлчлэхээр тогтоож, ФАТФ –ын хүлээн зөвшөөрсөн нэр томъёонд “виртуал хөрөнгө” болон “виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч” нарыг тодорхойлсон байна. Энэхүү тодорхойлолтоор дижитал хэлбэрээр арилжих, шилжүүлэх боломжтой бөгөөд төлбөр, тооцоо, түүнчлэн хөрөнгө оруулалтын зорилгоор ашиглаж болох үнэ цэнэ бүхий дижитал буюу биет бус хөрөнгийг виртуал хөрөнгө гэж тодорхойлжээ. Үүнд тархмал бүртгэлийн технологид суурилсан криптовалют хамаарч байна.

Монгол улсын иргэд аль хэдийнэ өөрийн сонголтын хүрээнд биткойн зэрэг криптовалютыг цахим хуудсаар дамжуулан арилжаалж эхэлсэн боловч Монгол улсад виртуал хөрөнгө, түүний үйлчилгээ, зөвшөөрөл олголттой холбоотой харилцааг хараахан зохицуулаагүй байна. Ийнхүү эрх зүйн орчин бүрдээгүй үед иргэн, хуулийн этгээд виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхэлж байгаа нь Монгол улсыг болон тухайн харилцаанд оролцогчдыг эрсдэлд оруулж байгаа бөгөөд мөнгө угаах болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, терроризмыг санхүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрсдэлийг бий болгох зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй байгаа нь энэ төрлийн эрх зүйн орчныг нэн яаралтай бүрдүүлэх шаардлагыг бий болгож байна.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.  

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: