27.04.2021

Монгол улсад бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгав

Монгол улсын Засгийн Газрын 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 тоот тогтоолоор Монгол улсад гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 5 дугаар сарын 8 –ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын гаргасан 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/313 тоот захирамжид дараах асуудлуудыг зохицуулжээ.

Төрийн байгууллага, хувь хүн, хуулийн этгээдийн дараах үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй:

  • Хууль тогтоох, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо (бүх шатны сонгуулийн байгууллага) (нийт ажилтан, албан хаагчийн 10 хүртэл хувь ажиллах, цагийн хязгаартай);
  • Эрүүл мэнд, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага;
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд (онцгой байдал, байгаль хамгаалах, гааль, цаг уур, орчны шинжилгээний газар, мэргэжлийн хяналт, зэвсэгт хүчин, хил хамгаалах, дотоодын цэрэг, тусгай алба, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, татвар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, нийтийн тээврийн үйлчилгээ) ;
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллага тусгай цагийн хуваарьтай ажиллах, (гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ –ын суурин төлөөлөгчийн газар, улсын бүртгэл, гадаадын иргэн харьяатын газар, нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, иргэний нисэх, МИАТ ТӨХК, “Биокомбинат” ТӨҮГ, Стандарт хэмжил зүйн газрын төв байр болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний Дата төвийн нөөц төв, Таван толгой түлш ХХК)
  • Эрчим хүч, дулаан, усан хангамж;
  • Хот нийтийн аж ахуй, орон сууцны контор, сууц өмчлөгчдийн холбоо;

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон эрх зүйч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: