18.08.2022

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн танилцуулга

“Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт”-д бүртгэгдсэн нийт 28-н гишүүн үнэлгээний компани байгаа бөгөөд 24-н тэргүүлэх зэргийн үнэлгээчид мөн 291-н гишүүн үнэлгээчид байна.

Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулан байгуулжээ. Ажлын хэсэг хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй 44 саналын томьёолол, 3 багц найруулгын санал, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх 10 саналын томьёоллыг хэлэлцэн санал хураалт явуулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-гишүүд болон холбогдох яам, байгууллагаас ирүүлсэн саналыг төсөлд тусгасны эцэст 2022 оны 06-р сарын 17-ны өдөр баталсан байна. Тус хууль нь 2023 оны 01-сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм.

Хөрөнгийн үнэлгээ хийх, түүний зохион байгуулалтын эрх зүйн үндсийг тодорхойлж, хяналт тавих, энэ чиглэлээр төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, үйл ажиллагаа болон үнэлгээний мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.

Цааш унших → 
Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: