22.04.2022

В.Болормаа, Грата Интернэшнл Монголиа хуулийн фирмийн Партнер Олон улсын бизнесийн хэлцэл оюутнуудын англи хэл дээрх илтгэлийн уралдааны шүүгчдийн нэгээр ажиллалаа

МУИС-ийн 80 жилийн ойг угтан ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимээс “Олон улсын бизнесийн гэрээ, хэлцэл: Хэрэглэх хууль, маргаан хянан шийдвэрлэхтэй холбоотой асуудал” сэдэвт англи хэл дээрх оюутны эрдэм шинжилгээний хурал 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү хурлын зорилго нь оюутнуудын олон улсын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, олон улсын эрх зүйн тодорхой асуудлаар судалгаа хийх, мөн судалгаандаа хуулийн англи хэлний нэр томьёо бүхий эх сурвалжийг ашиглах, мэргэжлийн үг хэллэг зөв хэрэглэх, орчуулга хийх чадварыг хөгжүүлж сайжруулахад оршино. Түүнчлэн уг хурал нь оюутнуудын англи хэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэх, асуултыг зөв ойлгож, хариулт өгөх чадварыг дээшлүүлэхэд дорвитой хувь нэмэр болдог байна.

Эрдэм шинжилгээний хурал хоёр шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд эхний шатанд оюутнуудын судалгааны ажлыг ХЗС-ийн Хувийн эрх зүйн профессор багш нар хянан шалгаруулж, шалгарсан илтгэлүүдийг хоёрдугаар шатанд хэлэлцүүлсэн. Үүнээс гурван шилдэг илтгэгч болон онц сонирхолтой нэг илтгэлийг шагналт байранд шалгаруулсан.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд хэд хэдэн хуулийн фирмийн төлөөллүүд оролцсон бөгөөд GRATA International Mongolia Хуулийн Нөхөрлөлийн Партнер/Захирал В.Болормаа илтгэлийн хурлын шүүгчдийн бүрэлдэхүүнд шүүгчээр ажилласан.

Хурлын төгсгөлд МУИС-ийн 80 жилийн ойг угтан зохион байгуулсан уг эрдэм шинжилгээний хурлийг шүүж, ивээн тэтгэсэн GRATA International Mongolia Хуулийн Нөхөрлөлийн Партнер/Захирал В.Болормаа-д МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Хувийн эрх зүйн тэнхимээс “Талархлын бичиг” олгов.

Уг бичигт GRATA International Mongolia ХХН-ийн оруулсан хувь нэмэр оюутнуудын судалгаа, эрх зүйн чиглэлээр мэдлэгээ сорих, мөн жил бүр оюутнуудыг шагналт урамшуулал болон дадлага хийх боломжийг олгож, асар их тус дэм үзүүлж байдагт талархлаа илэрхийлжээ.

https://gratanet.com/laravel-filemanager/photos/3/01.png

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: