Дэлхийн Банк Группийн Олон улсын санхүүгийн корпорацаас Монголын банкны холбоотой хамтран Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, тэр дундаа хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ. Монгол Улсын хувьд 2015 онд “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль”-ийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хамгийн түгээмэл хөндөгддөг эрх зүйн харилцааны нэг болж байна.
Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, санхүүжилтийг нэмэгдүүлэхэд тус харилцааг зохицуулж буй хуулийн зохицуулалт болон хуулийн хэрэглээний талаар ойлголт нь чухал ач холбогдолтой юм. Тодруулбал, тус хуулиар Монгол Улсын Иргэний хууль дахь хөдлөх хөрөнгийн барьцаа нь эзэмшлийн байх үндсэн үзэл санааг хадгалахын сацуу үнэ цэнэ бүхий хөдлөх эд хөрөнгийг давхар барьцаалах, улмаар жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн шаардлагатай эх үүсвэрээ олж авах хэрэгцээг хангах механизмыг бүрдүүлсэн, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдол бүхий хууль юм. Үүнтэй холбоотойгоор барьцаат хэлцэл, хөдлөх хөрөнгийн барьцааны ойлголт, асуудлын талаар тоймлон хүргэж байна.
Цааш унших →
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон хуульч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com, btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.
Дэлхийн 20 улсад салбартай олон улсын хуулийн фирм ГРАТА Интернэшнлийн Монгол дахь оффис болох Өмгөөллийн “ГРАТА Интернэшнл Монголиа” ХХН энэхүү хууль зүйн мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэхүү хууль зүйн мэдээлэл нь ерөнхий мэдээлэл өгөх зорилготой бөгөөд тодорхой асуудлаар нарийвчлан дүн шинжилгээ хийгээгүй болно. Уншигч та аливаа үйлдэл хийх (эс хийх) –ээс өмнө өөрийн нөхцөл байдалд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Энэхүү хууль зүйн мэдээллийг ашигласны улмаас үүссэн аливаа үр дагавар, хохирлыг бид хариуцахгүй.