03.07.2020

COVID-19 БА ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ

Монгол Улсын Үндэсний Статистикийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улсын эдийн засаг COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 2020 оны эхний улирлын байдлаар 10,7 хувь агшаад байна. БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн байна. Үүний нөлөөгөөр төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 767.0 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 368.9 сая ам.доллараар өссөн байна. Мөн манай улсын үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлж эхэлж байгаа ажээ. Тухайлбал, түүхий эд, материал болон сэлбэг, эд ангиа гаднаас импортолдог цаас, цаасан бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, резин болон хуванцар бүтээгдэхүүн, химийн бүтээгдэхүүн, тамхи, тавилга, нэхмэлийн үйлдвэрлэл, хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын борлуулалт 2020 оны эхний 4 сард 2.5-58.9 хувиар буурсан байна. Түүнчлэн, 2020 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс:

  • Инфляци 3.3%
  • Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 19.0%
  • Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 34.6%
  • Боловсруулах аж үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэл 16.1%
  • Экспорт 38.5%
  • Импорт 13.9%-иар тус тус буурсан бол улсын нэгдсэн төсвийн зарлага, цэвэр

зээлийн хэмжээ 29.3%, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 39.5%, ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон тэтгэмжийн хэмжээ 39.0%-иар тус тус өсчээ.

Цаашилбал, цар тахал болон түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор, бүх төрлийн үйлчилгээний газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, ресторан болон бусад нийтийн хоолны газруудын ажиллах цагийн хуваарийг багасгаснаар[1] дотоодын аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй нөхцөлтэй тулгарч байна. Тухайлбал, зочид буудлын салбарын нийт орлого 2020 оны эхний улиралд өмнөх улирлаас 56%, нийтийн хоолны салбарын орлого 20.1% буурсан байна.

Татаж авах→

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, GRATА International Хуулийн Фирмийн партнер В.Болормаа болон хуульч Т.Буянжаргалтай bvolodya@gratanet.com,btungalag@gratanet.com эсхүл +976 70155031 утсаар холбогдоорой.   

Locations
Location:
Ulaanbaatar, Монгол
Industry:
Банк & Санхүү
Барилга ба Дэд бүтэц
Үйлдвэр & Худалдаа
Газрын тос &Шатахуун
Эм & Эрүүл мэнд
Технологи, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл & Харилцаа холбоо
Тээвэр
Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг авахын тулд манай мэдээллийн хуудсыг захиалаарай: