Publications

Contact details:
marketing@gratanet.com
Search publications
21.07.2020
БЛОКЧЕЙНИЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ
Блокчейн /blockchain/ -ийг биткойн /bitcoin/ -ын суурь технологи болгон зохион бүтээсэн бөгөөд Тархмал Бүртгэлийн Технологи /Distributed Ledgers Technology/ (“ТБТ”) –ийн нэгэн төрөл юм. Харин ТБТ гэдэг нь өгөгдлийг хэд хэдэн өгөгдлийн сан (мөн бүртгэл /ledgers/ гэж нэрлэдэг) –д хадгалах буюу дамжуулах үйл явц ба өгөгдлийн сан тус бүрт яг ижил мэдээлэл бүртгэгдэж, зангилаа /nodes/ буюу компьютерийн серверийн тархмал сүлжээнд хамт байршин, хянагддаг байна.
Монгол: УУЛ УУРХАЙ - 2020
Монгол Улс ашигт малтмалын асар их нөөцтэй тул уул уурхай болон газрын тосны салбарууд нь хөрөнгө оруулалт эсвэл бизнесийн боломжуудыг эрэлхийлэгч гадаад болон дотоодын компани болон хөрөнгө оруулагч нарын анхаарлыг ихээр татдаг.
Олон Улсын Валютын Сангаас тодорхойлсны дагуу Монгол Улс бол уул уурхайн нөөц баялаг ихтэй хөгжиж буй 29 улсуудын нэг юм. Ойролцоогоор 7,076,100 га талбайд 2745 хуулийн этгээд ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа бөгөөд энэ нь Монголын нийт нутаг дэвсгэрийн 4,6 хувийг эзэлдэг .
COVID-19 БА ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЖ БУЙ НӨЛӨӨЛӨЛ
Монгол Улсын Үндэсний Статистикийн сүүлийн үеийн мэдээллээр Монгол Улсын эдийн засаг COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор 2020 оны эхний улирлын байдлаар 10,7 хувь агшаад байна. БНХАУ-ын эдийн засгийн удаашралын улмаас ашигт малтмалын түүхий эдийн эрэлт багассан нь Монгол Улсын нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, газрын тосны экспорт буурч, эдийн засаг агшихад хүргэсэн байна. Үүний нөлөөгөөр төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал 2020 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 767.0 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 368.9 сая ам.доллараар өссөн байна.
23.06.2020
САНХҮҮГИЙН БУС БИЗНЕС, МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ БОЛОХ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРУУЛЖ
Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн бодлого стратеги, зохицуулалтыг сайжруулах зорилтын хүрээнд САНХҮҮГИЙН БУС БИЗНЕС, МЭРГЭЖЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧ БОЛОХ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМААРУУЛЖ зохицуулахаар шийдвэрлэжээ. Ийнхүү 2020 оны Санхүүгийн Зохицуулах Хороо (цаашид СЗХ гэх) –ны 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам” (цаашид “Журам” гэх) –ыг баталсан байна.  
28.05.2020
МОНГОЛ : COVID-19-ИЙН ҮЕД ТАТВАР БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТТЭЙ ХОЛБООТОЙ БАТАЛСАН БАГЦ ХУУЛИУД
COVID-19-ийн үед Татвар болон Нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлттэй холбоотой УИХ-аас баталсан багц хуулиуд
Doing Business in Kazakhstan
The brochure provides you with the comprehensive information about the main forms of doing business in Kazakhstan, including a detailed comparison table of such forms, information on the tax structure, bankruptcy, PPP and frequently asked questions for starting and doing business in Kazakhstan.