Publications

Contact details:
marketing@gratanet.com
Search publications
21.12.2020
ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ: ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсад оюуны өмчийн эрхийг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар хамгаалдаг боловч тэрхүү эрхээр хамгаалагдсан бүтээлээс ашиг хүртэх боломж нь хангалтгүй буюу эдийн засгийн өгөөж нь бага байжээ. 2020 оны 1 сарын 23 –ны өдөр шинээр баталсан Оюуны Өмчийн тухай хууль нь дээрх асуудлыг зохицуулснаараа чухал ач холбогдолтой бөгөөд 2020 оны 12 сарын 1 –ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна.
25.11.2020
ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ: МОНГОЛ УЛС БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖИВ
Монгол улс дотооддоо коронавирусын тохиолдол илэрснээр 2020 оны 11 сарын 11 –ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар 2020 оны 11 сарын 12 –ны өдрөөс 2020 оны 11 сарын 17 –ны өдөр хүртэлх хугацаанд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэсэн (178 –р тогтоол).
11.11.2020
Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсэний орлогод албан Татвар ноогдуулах журам
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (ААНОАТтХ) болон Хувь хүний орлогын албан татварын тухай хууль (ХХОАТтХ)-ийн дагуу хувь хүн болон хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулна. Эдгээр хууль тогтоомжуудын дагуу Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал болон Газар эзэмших, ашиглах эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журмыг 2019 оны 12 сарын 31-ний өдрийн Сангийн сайдын 303 дугаар тушаалаар баталсан.
ХУУЛЬ ЗҮЙН МЭДЭЭ: МОНГОЛ УЛС АЗИ НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРТ НЭГДЭН ОРЛОО
Монгол улс удаан хугацааны хэлэлцээр хийж, дотоодын журмыг хангасны дараа 2020 оны 9 дүгээр сарын 29 өдөр Ази Номхон Далайн Худалдааны Хэлэлцээр (АНДХХ) –т нэгдэн орж, 7 дахь гишүүн орон боллоо . Монгол улс анх 2009 онд АНДХХ –т нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн байна . Тус хэлэлцээрт нэгдэн орохын тулд оролцогч талууд (Бангладеш, БНХАУ, Энэтхэг, Лаос, БНСУ, Шри Ланка) –тай цуврал хэлэлцээр хийж, мөн 2019 оны 12 дугаар сарын 12 –ны өдөр Монгол Улсын Их Хурал “Ази Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг соёрхон баталсан байна . Энэхүү хэлэлцээр 2021 оны 1 дүгээр сарын 1 –нээс хэрэгжиж эхэлнэ.
28.09.2020
Хууль зүйн мэдээлэл: Хуулийн нэмэлт, өөрчлөлт
КОВИД-19 цар тахалтай холбогдуулан, иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжих, тэдэнд үзүүлж буй цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 2020 оны 04 сарын 09 өдөр (1) Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль болон (2) Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай хуулийг тус тус баталсан билээ. Эдгээр хуулинд 2020 оны 08 сарын 28 –ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
08.09.2020
ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГҮҮЛЭХ
Олон Улсын Санхүүгийн Гэмт Хэрэгтэй Тэмцэх Байгууллага /ФАТФ/-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсыг терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах явдлыг дэмжих таатай орон гэж үзэж хяналтын буюу “саарал жагсаалт”-д оруулснаа мэдэгдсэн.