Publications

Contact details:
marketing@gratanet.com
Search publications
05.09.2022
Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай эрх зүйн зохицуулалт
Монгол Улсад 2022 оны I улирлын байдлаар хөдөлмөрийн гэрээгээр гадаадын 92 улсын 5463 иргэн ажил, хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа гадаадын иргэд өмнөх оны мөн үеэс 1030 –аар буюу 23.2 хувиар нэмэгдсэн байна. Гэрээгээр ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 4752 (87.0 хувь) нь эрэгтэйчүүд, 711 (13.0 хувь) нь эмэгтэйчүүд байна.
25.08.2022
Зөвшөөрлийн тухай хуулийн танилцуулга
УИХ-ын чуулган нь Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулагыг 2022 оны 06 дугаар сарын 17-ний өдөр баталсан бөгөөд уг хууль нь 2023 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х. Ганхуяг ажилласан юм.
18.08.2022
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн танилцуулга
Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 06 дугаар тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулан байгуулжээ.
03.08.2022
Монгол Улсад компани, төлөөлөгчийн газар хэрхэн байгуулах вэ?
Монгол Улсын хууль тогтоомжоор арилжааны хуулийн этгээдийн хэлбэр, төрөл өргөн хүрээтэй (Хязгаарлагдмал хариуцлагатай компани – ХХК, Хувьцаат компани – ХК, Хамтарсан үйлдвэр) байхаар зохицуулсан ч практикт хувийн бизнес эрхлэгчид болон гадаадын хөрөнгө оруулагч нар гадаадын хөрөнгө оруулалттай ХХК байгуулахыг илүүд үзэж байна.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн холбогдох журмууд
Монгол Улс 2019 оны аравдугаар сард Санхүүгийн хориг арга хэмжээ авах олон улсын байгууллага (ФАТФ)-ын Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын тоонд орж, үүнээс 1 жилийн дараа 2020 оны аравдугаар сард тус жагсаалтаас амжилттай гарсан байдаг.
21.06.2022
Хууль зүйн мэдээ: компанийн засаглалын кодекс шинэчлэгдлээ
Монгол Улсад компанийн засаглалыг хөгжүүлэхээр анх 2007 онд Санхүүгийн Зохицуулах Хороо /СЗХ/ -оос “Компанийн засаглалын кодекс” –ыг баталж, 2014 онд дахин шинэчилсэн байдаг. Эдгээр кодексын дагуу, хувьцаа нь нийтэд чөлөөтэй арилжаалагддаг, нээлттэй буюу хувьцаат компани кодексыг заавал дагаж мөрдөх үүрэгтэй бол хязгаарлагдмал хариуцлагатай компани болон бусад хуулийн этгээд сонголтоор хэрэглэж байсан.